Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Нормандын формат”-ын уулзалтыг түргэвчлэхийг в.Зеленский уриаллаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Нормандын формат”-ын яриа хэлэлцээг аль болох хурдан урагшлуулахыг уриаллаа гэж “Интерфакс” хэвлэл мэдээллээ. В.Зеленский энэ уриалгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммэнуэль Макрон, Германы канцлер Ангела Меркельд илгээсэн байна. Украины тэргүүн Павлополийн ойролцоо энэ сарын 6-нд болсон буудалцааны үеэр Украины дөрвөн цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг онцлон дурджээ. “Талх тарианы эвлэрэл”-ийн гал зогсоох тохиролцоо 17 өдөр үргэлжилсэн. Өнөөдрийн энэ халдлага зөвхөн гал зогсоох тохиролцоог төдийгүй, хэлэлцээрийн явцыг бүхэлд нь тасалдуулахад чиглэж байна” гэж В.Зеленский мэдэгдсэн байна.
Владимир Зеленский өнгөрөгч долдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дүрс бичлэгээр илгээлт явуулж “Крым хэнийн болон Донбасст хэн байгааг” ярилцахаар уулзъя гэсэн санал тавьсан юм. Гэхдээ тэр энэ уулзалтад АНУ, Францын ерөнхийлөгч нар, Их Британи, Германы Засгийн газрын тэргүүн нарыг байлцуулна гэжээ. Ургац хураах үеэр мөргөлдөөнийг зогсоохоор “Талх тарианы эвлэрэл”-ийг зургадугаар сарын 24-нөөс эхлэн наймдугаар сарын 31 хүртэл Донбасст мөрдөхөөр болсон юм.


“Нормандын формат” гэдэг бол Донбасс дахь нөхцөл байдлыг тогтворжуулахаар байгуулсан Герман, Орос, Франц, Украины төлөөлөгчдөөс бүрдсэн дипломат бүлэг. Энэ дөрвөн орны тэргүүн нар Донбассын хууль ёсны статусыг бэхжүүлэх, гал зогсоох асуудлыг багтаасан баримт бичигт 2015 оны хоёрдугаар сард Белоруссын нийслэл Минскт гарын үсэг зурсан юм.
Украины Донецк, Луганск мужууд Киевийн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөлгүй тусдаа Бүгд найрамдах улс болон салан тусгаарлана гэснээс үүдэн 2014 оны хавраас энд зэвсэгт мөргөлдөөн гарч эхэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com