Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ пуужин харваснаа Вашингтон, Сөүлд өгсөн сануулга гэлээ

Тактикийн удирдлагат пуужин харваснаа АНУ болон Өмнөд Солонгост хамтарсан цэргийн сургууль хийх гэж байгаад нь өгч байгаа сануулга гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна.
Умард Солонгосын удирдагч пуужин туршсан явдалд талархаад, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Энэ бол цэргийн хамтарсан сургууль хийх гэснийх нь төлөө АНУ болон Өмнөд Солонгост илгээх сануулга” гэж мэдэгдсэн байна.


Умардын хоёр пуужин Пеньяны дээгүүр нисээд нутгийн зүүн эрэг дэх байг оносон гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.
Вашингтон, Сөүлийн цэргийн хамтарсан сургууль нь АНУ, Өмнөд Солонгостой харилцах харилцаанд дэвшил гаргах замыг хааж, өөр арга зам хайхад хүргэж байна гэж Умард Солонгосын Гадаад хэргийн яам үүний өмнө мэдэгдсэн юм. Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, хэрэв БНАСАУ-ын сануулгыг үл тоомсорлох юм бол “Өндөр үнээр л төлөх болно” гэжээ.
Умард Солонгосын наймдугаар сарын 6-нд харвасан пуужин хоёр долоо хоногийн дотор харвасан дөрөв дэх туршилт юм. БНАСАУ анхааруулсаар байгаа ч гэсэн Сөүл, Вашингтон хоёр төлөвлөсөн ёсоороо цэргийн хамтарсан сургууль хийнэ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам наймдугаар сарын 5-нд мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com