Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Мадуро: Миний аминд халдах бэлтгэлд Болтон оролцсон

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нэг жилийн өмнө өөрийнх нь амь насанд халдах гэсэн оролдлогын ард АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жон Болтон байсан гэсэн баримт бий гэж мэдэгджээ. Тэрээр үүнийгээ The Grayzone сайтад ярилцлага өгөхдөө онцолсныг мягмар гарагт нийтэлсэн байна.
“Жон Болтон энэ ажиллагаанд оролцсоныг батлах бүхий л баримт нотолгоо надад байгаа. Тэр бол гэмт хэрэгтэн, бүтэлгүй амьтан” гэж Мадуро хэлжээ.
Тэр бас “Венесуэльд төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогуудаа Америкийн засаг захиргаа тэвчсээр л байна” гэсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчийг Кара­каст Боливарын Үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойн ёслол дээр үг хэлж байхад нь 2018 оны наймдугаар сарын 4-нд дэлбэрэх бодис бүхий нисгэгчгүй аппаратын тусламжтайгаар хөнөөхийг завдсан юм. Азаар Мадуро болон улсын өндөр албаныхан бэртэж гэмтээгүй өнгөрсөн. Тухайн үедээ Мадуро энэ хэрэгт Венесуэлийн хэт барууны үзэлтнүүд Колумбын хэт барууныхантай хамтран үйлдлээ, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг буруутгаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com