Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ, Хятадын худалдааны дайнаас болж баячууд өдөрт 117 тэрбумыг алдаж байна

Хятад, Америкийн худалдааны дайн хурцадсантай холбоотойгоор биржийн уналтаас болж манай гаргийн хамгийн баян хүмүүс өнгөрсөн даваа гарагт нийт хөрөнгийнхөө 2.1 хувь болох 117 тэрбум ам.доллар алдлаа гэж Bloomberg Billionaires Index-ийн мэдээллээс эш татан Блумберг агентлаг мэдээллээ.
Хятадын нийт 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10 хувийн татвар ногдуулах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хятад үүнийх нь хариуд юанийхаа ам.доллартой харьцах ханшийг өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш хамгийн бага болгосон юм. Үүнийг Д.Трамп шүүмжлэн хоёр орны хоорондох худалдааны сөргөлдөөнт байдлыг улам хурцатгасан явдал гэж Twitter-тээ бичсэн.


Энэ бүхнээс болоод Bloomberg Billionaires Index индекст ордог дэлхийн 500 хүний 21 нь нэг их тэрбум түүнээс их хөрөнгөө алдсан байна. Хамгийн их буюу 3.43 тэрбум ам.долларын хөрөнгөө Amazon-ыг үндэслэгч, тэргүүн Жефф Безос алджээ. Гэхдээ л тэр 110 тэрбум ам.доллартойгоороо дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна.
Louis Vuitton Moet Hennessy группийн ерөнхийлөгч Бернер Арно мөн нэг өдөрт гурван тэрбум ам.доллароо алджээ. Тэр 3,25 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ч 97.6 тэрбум доллартой үлдэж хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт үлдэж байна. Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг, энэтхэгийн тэрбумтан Амбани Мукеш, Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс нар тус бүр хоёр тэрбум ам.доллар алджээ.
Манай гаргийн хамгийн баян 500 хүн нийт 5.4 их наяд доллар эзэмшиж байгаа нь энэ оны нэгдүгээр сарын 1-нийхээс 11 хувь их байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com