Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дипломатуудынх нь аюулгүй байдлыг хангахыг АНУ, хятадад уриаллаа

Гонконг дахь салан тусгаарлах үзэлтнүүд, тэдний удирдлагуудтай холбоо харилцаа тогтоож манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо хэмээн буруутгаж байгаа ч манай дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж хамгаалахыг АНУ уриалж байна хэмээн америкийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны тэргүүн Морган Ортэгус өөрийн twitter хуудсандаа бичсэн байна.


“Гонконг дахь манай дипломатуудын байдлын талаар хятадын хэвлэлүүдээс үзвэл маш хариуцлагагүй хандаж байсан бол одоо бүр аюултай байдалд хүрээд байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Манай консулын ажилтнууд яг л бусад оронд ажилладаг шигээ өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа гэдгийг Хятадын эрх баригчид сайн мэдэж байгаа” гэсэн байна.
Ортэгус бас “Хятадын эрх баригчид өөрийн хүлээн зөвшөөрсөн Венийн конвенцын дагуу манай дипломатуудын эрх чөлөө нэр хүндийг нь хүндэтгэж, тэднийг ямар нэг халдлагаас хамгаалах бүхий л арга хэмжээг авах ёстой” гэж мэдэгджээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин үүний өмнөхөн АНУ-ын эрх баригчид Гонконгт болж байгаа үйл явдал болон Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо нэн даруй зогсоох ёстой гэж мэдэгдсэн юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Гонконг дахь комиссариатын газар пүрэв гарагт АНУ-ын ерөнхий консулын газрын удирдлагыг яаралтай дуудан нутгийн салан тусгаарлагчдын удирдлагуудтай холбоо харилцаа тогтоож байгааг чинь шийдвэртэй эсэргүүцэж байна гэж мэдэгдсэн байна.

  

Гонконгийн эрх баригчид гэмт хэрэгтэн, сэжигтнүүд, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэж эхэлснээс үүдээд хоёр сарын өмнөөс энд орон нутгийн эрх баригчдыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Олон нийтийн эсэргүүцлээс болоод амбан захирагч Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан ч Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн зогсохгүй үргэлжилсээр байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com