Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Москвад болсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад АНУ-г оролцсон гэлээ

Москвад саяхан болсон нийслэлийн Думын сонгуультай холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаанд “АНУ хөндлөнгөөс оролцсон гэсэн шинж тэмдгүүд байна” гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн тусгаар тогтнолыг хамгаалах комиссын тэргүүн Андрей Климов мэдэгдсэн байна. “Москвагийн думын ээлжит сонгуульд АНУ болон тэдний холбоотнууд нөлөөлөх, өдөөн хатгахаар оролдсон гэдгийг бид өмнө нь ярьж байсан. Харамсалтай нь бидний энэ яриа, таамаг үнэн болох нь батлагдлаа” гэж ноён Климов ажлын хэсгийнхээ хуралдаан дээр мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулжээ.


Москвагийн Думын сонгуульд бие даан нэр дэвшихээр саналаа ирүүлсэн 57 хүнийг сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсанаас үүдэн Москва хотын төвд эсэргүүцлийн жагсаал цуглаан болж эхэлсэн юм. Энэ сөрөг хүчний нэр дэвшигчид гарын үсэг цуглуулан сонгуулийн хороонд хандсан боловч мөн л бүртгээгүй юм.
Энэ бүхнийг эрх баригчид хууль бус жагсаал цуглаан хэмээн хүчнийхнийг дайчлан тараасан. Долдугаар сарын 27-нд болсон цуглаанд 6000 орчим хүн оролцсоны 1.3 мянгыг нь саатуулан баривчилсан гэж “ОВД-Инфо” мэдээлж байлаа. Улмаар Оросын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Наймдугаар сарын 3-нд Москвагийн төвд бас дахин цуглаан болсноос эрх баригчид 1001 хүнийг баривчлаад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com