Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Цуглааны асуудлаар Элчин сайдуудыг ОХУ-ын Холбооны зөвлөл дуудна

Москвад болсон жагсаал цуглааны талаар дипломат сайтдаа мэдээлсэн улс орнуудын Элчин сайдуудыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн тусгаар тогтнолоо хамгаалах комисс хуралдаандаа дуудаж ирүүлэхээр төлөвлөж байна гэж тус комиссын гишүүн Людмила Бокова өнгөрсөн ням гарагт мэдээллээ.
Түүний хэлснээр бол Москвад болсон жагсаал цуглаан хаана эхэлж, хаагуур явахыг хэд хэдэн ЭСЯ-ны сайтад дэлгэрэнгүй мэдээлсэн гэнэ. “Ингэж мэдээлэх нь өөрийн иргэддээ сэрэмжлүүлж байгаа юм уу, эсвэл жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд хүмүүсийг уриалж байгаа юм уу, гэдэг нь ойлгомжгүй байна” гэж Бокова РИА Новостигийн сурвалжлагчид хэлжээ.


Бокова бас үүнийг Оросын дотоод хэрэгт, ялангуяа сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг гэж үзэж болно гэжээ. Энэ бүхнээс үүдээд хэд хэдэн орны ялангуяа АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчийг есдүгээр сард болох хуралдаандаа ирүүлэх хэрэгтэй байгаа юм гэжээ.
Холбооны зөвлөлийн Олон улсын асуудлаарх хорооны орлогч дарга Андрей Климов гадаадын хүчнүүд YouTube-ийн шууд бичлэг ашиглан оросын иргэдийг жагсаал цуглаан зохион байгуулж, хууль зөрчихөд өдөөн хатгаж байна гэж наймдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм.


Москвагийн Думын сонгуульд бүртгэхээс татгалзсан бие даагчдыг дэмжих албан ёсны зөвшөөрөлтэй жагсаал наймдугаар сарын 10-нд болж 20 орчим мянган хүн оролцсон юм. Энэ үеэр нийгмийн хэв журам зөрчсөн ямар нэг үйлдэл гараагүй ч энэ цуглаан тарсны дараа дахиад Сахаровын өргөн чөлөөнд зөвшөөрөлгүй цуглаан болсон байна. Цагдаагийнхан жагсагчдыг тарахыг шаардан энэ үеэр 136 хүнийг баривчлан саатуулсан байна.

 


Москва хотын Думын сонгуульд бие даагчид, сөрөг хүчнийхнийг бүртгэхээс сонгуулийн комисс татгалзсаны улмаас нийслэл Москвад өнгөрөгч долдугаар сарын 27-ноос эхлэн эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм. Сүүлийн хоёр жагсаалын үеэр хууль сахиулагчид нийт 1915 хүнийг саатуулан захиргааны хууль зөрчсөн хэмээн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Өөр бас 880 хүнийг торгож шийтгэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com