Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Владимир мужид террористуудыг аюулгүй болгожээ

ОХУ-ын Владимир мужийн Кольчугино хотод зэвсэглэсэн дайчид байж болзошгүй хүмүүс байшин эзэлсний улмаас терроризмын онц дэглэм тогтоож хүчний байгууллагынхан байшинг бүслэн дайрахаар бэлтгэж байна гэж Терроризмын эсрэг үндэсний хороо мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. “Владимир мужид терроризмын эсрэг ажиллагаа явуулж байна. Кольчугино хотын нутаг дэвсгэрт” гэж албаны мэдээлэлд дурджээ. Үйл явдал, ажиллагааны талаар тодорхой мэдээлээгүй байна. Гэмт этгээдүүдийг зэвсэглэсэн байсан гэж эх сурвалж хэлснийг ТАСС агентлаг мэдээлжээ.


“Бууж өгөхийг санал болгоход гэмт этгээдүүд хариу гал нээсэн, одоо тэднийг аюулгүй болгох арга хэмжээ авч байна” гэж хүчний байгууллага дахь эх сурвалж агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
Сүүлд ирсэн мэдээгээр хэсэг буудалцсаны дараагаар хүчнийхэн байшинг эзэлж гэмт этгээдүүдийг аюулгүй болгожээ. Байшингаас зэвсэг, галт хэрэгсэл, гар хийцийн бөмбөг хийхээр бэлтгэсэн материал, шашин, хэт даврах үзэл сурталчилсан номууд хураасан гэж zebra-tv.ru хэвлэл мэдээлжээ. Хэвлэлд бичсэнээр бол хүчний байгууллагынхан, энгийн ард иргэдээс гэмтэж шархдаагүй гэнэ.


Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Тюменьд бас терроризмын эсрэг ажиллагаа болж “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид байж болох хүмүүс хувийн байшинд орогнож байсныг аюулгүй болгох үеэр калашниковын хоёр автомат, гар хийцийн дэлбэлэх бодис, тэсрэх бодисын материал, шашны ном зохиолууд хураан авсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com