Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэль сонгууль товлох комисс байгуулна

Венесуэлийн Үндэсний зохион байгуулах хурал парламентын сонгууль зарлаж, хугацааг товлох комисс байгууллаа хэмээн тус хурлын спикер Диосдад Кабельогийн эх сурвалжаас аван NTN 24 телевиз мэдээлсэн байна.


Энэ комисс Үндсэн хууль, улс орон дахь улс төрийн нөхцөл байдлыг харгалзан парламентын сонгуулийн хугацааг товлох юм. Үүнтэй холбогдуулан парламентын сонгууль энэ жил болж магадгүйг Кабельо үгүйсгэсэнгүй. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ч парламентын сонгууль тун удахгүй болж мэднэ, засгийн газар үүнд бэлэн байна гэж өнгөрөгч долдугаар сард мэдэгдэж байсан юм.


Тус улсын парламентын өнгөрсөн сонгуулиар олонх болж хууль тогтоох байгууллагыг хянаж байгаа сөрөг хүчинд парламентын ээлжит бус сонгууль явуулъя хэмээн Николас Мадуро бүр тавдугаар сард санал тавьж байсан юм. Түүнийхээр бол Үндэсний ассамблейг хууль ёсны дагуу ажиллуулахын тулд сөрөг хүчин, засгийн газар хоёр хүчээ нэгтгэх ёстой гэнэ. Өнөөдөр Үндэсний Ассамблей улс орны улс төрийн амьдралд бараг үүрэг гүйцэтгэхээ больж хууль тогтоох эрх мэдэл Николас Мадурогийн өөртөө тааруулан байгуулсан Үндэсний зохион байгуулах хурлын мэдэлд ороод байгаа юм.


Венесуэлийн сөрөг хүчин олонх болсон Үндэсний ассамблейн спикер Хуан Гуайдо өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласнаар венесуэльд улс төрийн нөхцөл байдал хурцдаад орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. АНУ тэргүүтэй барууны орнууд Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч байгаа бол ОХУ, Хятад, Турк, Куба зэрэг орнууд Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэмээн дэмжиж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com