Хятад эрх баригчид, БНХАУ-ын засгийн газрын эсрэг эсэргүүцлийн өргөн хөдөлгөөн өрнөж байгаа Гонконгийн тусгай захиргааны хил рүү цэргээ татаж байна гэж америкийн тагнуулын албаны мэдээлснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд Twitter хуудсандаа бичжээ.
“Хятадын Засгийн газар цэргийн хүчээ Гонконгийн хил рүү татаж байна гэж манай тагнуулын алба мэдээллээ. Бүгд тайван байж, аюулгүй байдлыг сахих ёстой” гэж Д.Трамп бичсэн байна.
Ардын ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүнд ордог зэвсэглэсэн цагдаагийн албан хаагчид, цэргийн техник явж байгаа дүрс бичлэгийг хятадын төрийн хэвлэл Global Times нийтэлсэн байна. Зэвсэглэсэн цагдаа нь дотоодын цэргийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Зэвсэг техникийн цуваанд хүнд хуягт тээвэрлэгч, ачааны машинууд явж байгаа нь дүрс бичлэг дээр харагдаж байна. Хэвлэлийн бичсэнээр бол энэ цуваа Гонконгтой хил залгаа Шэньжэнь хотыг чиглэж яваа юм байна. Global Times хэвлэл үүнийг наймдугаар сарын 6-нд энэ районд хээрийн сургууль болох гэж байгаа юм хэмээсэн байна. Цэргийн техникийн ийм цуваа хятадын өмнөд нутагт бас явж байгаа бичлэгийг People's Daily хэвлэл бас өөрийн Twitter хуудсандаа нийтэлжээ.
Шэньжэнь хотнь Гонконгоос 30 км-ийн зайд оршдог юм байна.
Харин South China Morning Post хэвлэл ингэж цэргийн техник цуваа явуулж байгаа нь Гонконгийн жагсагчдад сэтгэлзүйн дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж бичсэн байна. Энэ наймдугаар сарын 13-нд эсэргүүцлийн жагсаалд оролцогсод хотын нисэх буудлыг эзэлснээс нислэгүүд тасалдаад байгаа юм. Гонконг нь Их Бриатнийн колони байснаа 1997 онд Хятадын захиргаанд ороод байгаа юм. Шилжүүлэн өгөх үед ойрын 50 жилд /2047 он хүртэл/ засаг захиргааны тусгай бүс буюу автономийн өндөр зэрэглэлээ хадгална гэсэн юм байна. Бээжин батлан хамгаалах болон гадаад бодлогын хувьд ерөнхийдөө хянадаг боловч өөрийн удирдлагын дотоод хэрэгт нь оролцдоггүй юм.
Өнгөрсөн хавар Гонконгийн эрх баригчид гэмт хэрэгтэн сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэж эхэлснийг эсэргүүцэж хүний эрхийг хамгаалагчид, сөрөг хүчнийхэн олон нийтийг жагсаал цуглаанд уриалан тэмцэж эхэлсэн юм. Нийтдээ долоон сая хүнтэй арлын сая гаруй хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна. Нутгийн эрх баригчид гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх хуулийн төслөөсөө татгалзсан ч жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа юм.
Гонконг эсэргүүцлийн хөдөлгөөнийг тайван байдлаас халилаа гэв
Гонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний жагсагчид арлын олон улсын нисэх буудалд хүчирхийллийн үйл ажиллагаа явуулж тайван жагсаалын хэм хэмжээнээс давлаа гэж Гонконгийн эрх баригчид мэдэгдсэн байна. “Өчигдөр үдээс хойш эсэргүүцлийн хөдөлгөөний томоохон хэсэг нисэх буудалд цугларан, хэвийн ажиллагааг нь алдагдуулан зоригчид руу дайрч, жирийн нэг тайван жагсаалын хэм хэмжээнээс давж гарлаа” гэж энэ мэдэгдэлд дурджээ.
Хэсэг тэмцэгч шөнөөр зорчигч, хэвлэлийнхнийг бүслэн авч, зорчигчид туслахаар ирсэн түргэн тусламжийн эмчийг нэвтрүүлээгүй байна. Өөр бас нэг хэсэг тэмцэгч цагдаагийн ажилтан руу халдааж заналхийлжээ.
“Соёлжсон нийгмийн хил хязгаарыг даваад байгаа энэ бүх хүчирхийлсэн үйл ажиллагааг засгийн газар хамгийн шийдвэртэй аргаар шийдвэрлэх болно” гэж энэ мэдэгдэлд дурдсан байна. Хууль сахиулагчид болсон үйл явдлын мөрөөр мөрдөн шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоор ажиллаж байгаа юм байна. Цагдаагийнхан таван хүнийг зэвсэг хадгалсан, цагдаагийн ажилтанд халдсан хэргээр саатуулаад байна. Лхагва гаргийн шөнө нисэх буудалд цагдаагийнхан, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж хууль сахиулагчид чинжүүтэй хий ашиглахад хүрчээ.