Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросыг цөмийн цохилт өгөх гэж байна хэмээн Украин сэжиглэж байна

Украины Батлан хамгаалах яамын тагнуулын удирдах газар Оросын зүгээс ирж болох түрэмгийллийн төлөвлөгөөний талаар нийтлэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин ерийн нэг стратегийн зэвсэг биш, үүнээс ч хүчтэй цөмийн цэнэг ашиглана гэжээ. Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол Орос, Крымд таван хөлөг онгоц, зургаан усан доогуур шумбагч, ийм цэнэгтэй пуужин тээвэрлэх чадалтай 12 бөмбөгдөгч байршуулаад байгаа гэснийг “Радiо Свобода” мэдээлжээ.
Украины тагнуулын албаны мэргэжилтнүүд бас Оросын зэвсэгт хүчин өөрийн нь хил дээр тактикийн 500 нисэх онгоц, дайрагч 400 нисдэг тэрэг байруулсан, энэ бол манай нутаг руу өргөн хүрээтэй дайрах зорилготой гэсэн байна.


Үүний дараа газрын дайралт үргэжилж магадгүй юм. “Тэд өнөөдөр бригадын тогтолцооноос татгалзаж дивизийн тогтолцоо руу шилжиж байна. Бас оперативын командлалын зарчмаас татгалзан цэргийн тойргийн удирдлагад шилжсэн. Энэ хүрээндээ оператив-стратегийн хоёр чиглэл байгуулсан. Энэ бүхэн бол цэргийн энэ бүлэглэл дайнд бэлтгэж байгааг харуулж байна” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын даргын орлогч Иван Апаршин ярьсан байна.
Апаршин үүний өмнө бас Украин өнөөдөндөө НАТО-д нэгдээгүй байгаа болохоор болзошгүй дайралт, түрэмгийлэлд бэлэн байж, ер бусын арга хэрэглэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Украинд 2014 онд засгийн газар солигдсоноос хойш ОХУ, Украины харилцаа эрс хурцдаад байгаа юм. Украины тал болохоор украины зүүн өмнөд нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд Оросыг хөндлөнгөөс оролцож байна, Крымыг бүх нийтийн санал асуулга явуулан өөртөө нэгтгэсэн гэж буруутгадаг юм. Гэвч Кремль энэ бүхнийг буруутгадаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com