Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гонконгийн эсэргүүцлийг зохион байгуулагчдыг Бээжин нэрлэлээ

Гонконгт болж байгаа эрх баригчдыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг зохион байгуулагч гол хүмүүсийг БНХАУ-ын Засгийн газар нэрлэсэн байна. Хятадын Коммунист намын Төв хорооны улс төр хуулийн комиссын албан сайтад нийтэлсэн өгүүлэлд Гонконгт болж байгаа эмх замбараагүй байдлыг АНУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулж байна гэжээ.
“Жунго чанъаньван” сайт дахь өгүүлэлд “Гонконгийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулж байгаа “гол дээрэмчин” нь эрүүл мэндийн магнат, Хятадын засгийн газрыг шүүмжилдэг, сөрөг хүчний “Пинго жибао” сонины эзэн Жимми Лаи гэж бичсэнийг ТАСС агентлаг мэдээллээ.

 


Хэвлэлд бичсэнээр бол Лаи өөрийн америк туслах Марк Саймонаар дамжуулан АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт холбоотой гэнэ. Түүнийг долдугаар сарын эхээр америкт очиход нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар хүлээн авч уулзсан гэж энд бичжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагчдын нэрс дунд Лайгаас гадна Гонконгийн ардчилсан намын дарга Мартин Ли, английн колонийн үед засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга буюу хоёрдугаар хүн” байсан Энсон Чан, Хятадад эх оронч ардчилсан хөдөлгөөнийг дэмжих Гонконгийн нэгдлийн тэргүүн Альберт Хо нарыг нэрлэсэн байна.
Гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн Гонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөн зургадугаар сараас эхэлсэн юм. Эрх баригчдын эсрэг эхэлсэн энэ хөдөлгөөн бүхэлдээ эх оронч цуглаан жагсаал болж хувирсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com