Америкийн Алабама мужид эмэгтэйчүүдийг үр хөндөхийг хориглосон хууль гаргасны улмаас үр хөндүүлэх эрхийг хязгаарласныг эсэргүүцсэн марш АНУ даяар даваа гарагт болсон байна. Ийм жагсаалын нэг нь Вашингтонд 46 жилийн өмнө алдарт “Уэйдын эсрэг Роу” хэргийг шийдвэрлэсэн Дээд шүүхийн байрны дэргэд болжээ. Энэ хэргээр үр хөндөхийг холбооны хэмжээнд зөвшөөрсөн юм. Харамсалтай нь олонх мужид тодорхой хэмжээний хязгаар тогтоогоод байгаа юм. “Миний бие, миний сонголт” уриатай эсэргүүцлийн хөдөлгөөнд 50 гаруй байгууллага нэгджээ. АНУ-ын нийслэлд болсон хөдөлгөөнд хэдэн зуун идэвхтэн оролцсоны дотор Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүс ч байв.