Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Нетаньяхугийн гэргий Украинчуудыг үл хүндэтгэв

Украинд айлчилж байгаа Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн гэргий Сара Киевт тэднийг нисэх буудал дээр угтан авах үеэр украинчуудын хүндэт зочиндоо барьж угтдаг талх давсыг амсахаас татгалзаж талхны хэсгийг аван газар хаясан дүрс бичлэгийг News Front телевиз дамжуулсан байна.
Дүрс бичлэг дээр хүндэт зочдыг нисэх буудал дээр үндэсний хувцас өмссөн гурван украин бүсгүй уламжлалт талх давсаа барин угтаж байгаа нь харагдаж байна. Биньямин Нетаньяху эхлээд талхнаас эмтлэн давсанд дүрж идээд нэг хэсгийг гэргийдээ өгсөн байна. Гэтэл Сара түүнийг нь амсах ч үгүйгээр газар хаяж орхижээ. Израилын ерөнхий сайдын гэргийн дуулиан үүгээр зогссонгүй. Хатагтай өөртэйгөө мэндэлсэнгүй хэмээн онгоцны даргыг зэмлээд, түүнд таагүй байгаагаа илэрхийлэхийн тулд онгоцны бүхээг рүү орох гэж зүтгэсэн гэж израилын Вести сайтад бичсэн байна.


Хатагтай Сараг үүний өмнө зоогийн газарт захиалж идсэн хоолны төлбөрөө улсын төсвөөс төлснийх нь төлөө Иерусалимын шүүх торгож шийтгэж байсан юм.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскинй урилгаар наймдугаар сарын 18-наас Киевт айлчилж байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com