Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОХУ-ыг “Их-7”-д эргэн ирэхийг Д.Трамп дэмжиж байна

Оросыг дэлхийн тэргүүлэх долоон орны бүлэгт эргэн ирж, энэ бүлгийг “Их-8”-ын хэлбэрээр сэргээхэд татгалзахгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. “Энэ бүлэгт Оростой хамт байх нь илүү тохиромжтой гэж би бодож байна” гэж америкийн тэргүүн хэлээд оросын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэр бас энэ үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үед Оросыг “Их-8”-аас хассан гээд, харин ч Владимир Путин “түүнийг давж гарсан” гэсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүний өмнө Францын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Их-7”-ийн орнуудтай үр ашигтай холбоо харилцаатай байдгаа илэрхийлээд “Их-8”-д эргэн орохоо үгүйсгэхгүйгээ хэлсэн. Гэхдээ хоёр орны тэргүүний хэлэлцээрийн үед энэ талаар В.Путин энэ бол “эцсийн зорилго” биш гэсэн юм байна.
Украин, Крымд 2014 онд болсон үйл явдлын дараа ОХУ-ыг дэлхийн тэргүүлэх долоон орны уулзалтад урихаа больсон юм.
Канадад 2019 оны зургадугаар сард болсон “Их-8”-ын дээд хэмжээний уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч бас Оросыг ийм уулзалтуудад эргүүлж авах хэрэгтэй гэж нэг биш удаа мэдэгдэж байсан юм.

 

 

ОХУ-ыг “Их-8”-д эргэн орох болзлыг Пушков нэрлэлээ


Оросыг “Их-8” эргүүлэн авах нь зүйтэй, оросгүйгээр олон улсын олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков өндрөөр үнэлсэн байна.
Сенатч АНУ-ын тэргүүний саналыг эрүүл, зөв санал гээд ганцхан энэ нь Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудтай ямар холбоотой вэ гэж асуусан байна.
Пушков “АНУ-ын зүгээс Оросын эсрэг тавьсан 70 төрлийн хоригийг яах вэ гэдэг асуудал ойлгомжгүй үлдэж байна. Эхлээд хоригоосоо татгалзах эсэх тухай яриад дараа нь “Их-8”-ын тухай ярилцъя” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com