Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Их-7”-ийн уулзалтад В.Путиныг урина гэж Д.Трамп мэдэгджээ

Хөгжингүй орнуудын “Их-7”-ийн уулзалтын дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д болох дараагийн уулзалтдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг урина гэж мэдэгджээ. Гэхдээ В.Путин энэ урилгыг хүлээн авна гэдэгт бүрэн итгэхгүй байгаагаа тэр бас хэлсэн байна. “Урилгыг минь хүлээн авах эсэхэд би итгэлгүй байна. Энэ бол түүний хувьд төвөгтэй асуудал” гэж Д.Трамп хэлжээ. “Ерөнхийлөгч Барак Обамагийн хөөсөн хүнийг урьж байгаа юм. Яагаад гэвэл тэр /Путин/ түүнийг давж гарсан” гэж америкийн тэргүүн онцолжээ. “Их-8”-ыг сэргээхэд Орос аль болох энэ саналыг хүлээн аваасай” гэсэн байна.


Оросын дээд хэмжээний энэ уудлзалтад эргэн ирээсэй гэж хүсч байгаа цор ганц хүн би биш гээд “Тэд хөндлөнгөөс нь харж байхаас нэг танхимд сууж байх юм бол хамаагүй дээр. Энэ талаар бид “Их-7-ийн явцад олон удаа ярьсан. Тиймээ, би Оросыг дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж бодож байна” гэж Д.Трампад хэлжээ. Түүнийхээр бол дээд хэмжээний уулзалтад Орос оролцох нь олон улсын аюулгүй байдлыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэнэ.
ОХУ, Крымыг өөртөө нэгтгэсний дараа АНУ-ын өмнөх удирдагч Барак Обамагийн үед ИХ-20-ийн хүрээнд оросыг оролцуулахаа зогсоосон юм гэж Д.Трамп энд хэлжээ. Д.Трампынхаар бол В.Путиин Обамаг давж гарсан гэнэ. “Обама яаж биеэ авч явааг би ойлгож байна гээд “Украины нэг хэсэг нь Орост Обамагийн үед очсон. Трампын үед биш харин Обамагийн үед шүү дээ” гээд Крым бол “маш том, маш чухал газар нутаг” гэжээ.
1998 оноос бүрдэл болсон “Их-8”-д Орос, Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, япон улсууд ордог юм. 2014 онд Украин Крымыг өөртөө нэгтгэсний нь төлөө барууны орнууд Оросын энэ дээд хэмжээний уулзалтад оруулахаа больж хориг тавьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com