Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Путин: Сирийг нөхцөл байдлыг тогтворжуулах нь эн тэргүүний зорилт

Сирийн асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжинд тэнд бүрэн тогтвортой байдал бий болгох, улс төрийн амгалан байдлыг хангах явдал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагонтой уулзсаныхаа дараа хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ. Путиныхаар бол сирийн асуудлыг шийдвэрлэхэд “Астанагийн формат” хамгийн үр дүнтэй арга гэнэ. “Энэ үе шатанд хамгийн гол нь бүрэн төгс тогтвортой байдал бий болгох, улстөрийн ойлголцолд хүрэх явдал” гэж Путин мэдэгдсэн байна.


Дамаск болон сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгаа хэдий ч сүүлийн долоо хоногуудад Идлиб мужид нөхцөл байдал хурцдаад байгаа юм. Наймдугаар сарын эхээр сирийн арми стратегийн гол хот болох Хан-Шейхуаны дэргэд тулалдаж наймдугаар сарын 18-нд Башар Асадын хүчин хотод орлоо. Сирийн эрх баригчдын мэдээлж байгаагаар бол дараа өдөр нь тус мужийн нутагт туркийн цэргийн цуваа орж ирсэн байна.
Сирийн арми тэднийг агаараас цохисноор цэргийн албан хаагч, энгийн иргэд амь алдсан байна. Дамаскийн мэдээлж байгаагаар бол туркийн цэргийнхэн Идлиб муж дахь босогчдод туслахаар бэлтгэж байгаа юм байна.

 


Орос босогчид байнга довтолж, харгислал үйлдэж байгаа Идлиб муж дахь нөхцөл байдлыг Орос байнга ажиглаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров наймдугаар сарын 20-нд мэдэгдээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ажил хэргийн уулзалтынхаа өмнө Туркийн ерөнхийлөгчийн Москва орчимд болж байгаа МАКС авиасалоныг үзэж сонирхсон байна. Хоёр ерөнхийлөгч оросын шинэ үеийн Су-57 сөнөөгч онгоц, зорчигч тээврийн МС-21 онгоцын үзэж сонирхох үеэр Путин Эрдагонд мөхөөлдөс авч өгөн дайлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com