Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гонконг Хятадад шилжиж ирснээс хойш хамгийн хэцүү үе тулгараад байна гэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гонконгт өнөөдөр болж байгаа үйл явдлыг тус хот хятадад шилжиж ирснээс хойш хамгийн хэцүү үе гэж нэрлэснийг хятадын Засгийн газрын албан ёсны сайт мэдээлжээ.
“Өнөөдөр Гонконгт эргэж ирснээсээ хойшхи хугацаанд хамгийн хэцүү цаг үетэй тулгараад байгаа ч эх орон Гонконгт хайртайгаа илэрхийлэн тугаа өндөрт мандуулна гэдэгт итгэлтэй байна. Гонконгийн нийгмийн бүхий л давхарга нэгдэн нягтарч, гонконгийн засаг захиргаагаа тойрон хүрээлж, хатуу дэмжиж, эмх замбараагүй байдлын даван туулж хуулиа дээдэлж дэг журам тогтоон удирдлагаа сэргээнэ гэдэгт итгэж байна” гэж Ван И гонконгийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй “Нэг бүс-нэг зам” хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


Гонконг 1997 онд британийн харьяанаас гарч Хятадын “Нэг улс-хоёр систем” бодлогын хүрээнд анхны засаг захиргааны нэгж болсон юм.
Гэмт хэрэгтэн, сэжигтнүүдийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Гонконгт зургадугаар сарын эхээр эхэлж эрх баригчид нь “Эрэн сурвалжилж байгаа сэжигтэн, гэмт хэрэгтнүүдийн тухай хууль”-ийн төслийг хэлэлцэхээ больж түр хугацаагаар татан авсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй үргэлжилсээр байгаа юм. Хуулийн төслийг эсэргүүцэгчид энэ хууль нь “нэг улс, хоёр систем” гэдэг зарчмаас ухарч эх газрын бодлогыг эсэргүүцэгчдийг мөрдөн мөшгиж, шилжүүлэн өгөх Гонконгийн шүүхийн хараат бус тогтолцоог үгүй хийх гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.
Эрх баригчдын түр хугацаа гэсэнд эсэргүүцэгчид сэтгэл ханахгүй энэ хууийг хэлэлцэхээс бүрэн татгалзах ёстой гэсэн шаардлага тавьж тэмцлээ үргэлжлүүлсээр энэ сүүлдээ хуулийнхантай мөргөлдөөн болон хувирч, хүчирхийлэл дагуулах болоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com