Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Меркель, Зеленский “нормандын формат”-ыг сэргээхийг уриаллаа

Германы канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёр наймдугаар сарын 28-ны лхагва гарагт утсаар ярих үеэрээ “Нормандын формат” дээд хэмжээний уулзалтыг ойрын үед хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ гэж ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
“Минскийн хэлэлцээр бүрэн бодитой хэрэгжих ёстой гэж канцлер, украины ерөнхийлөгч хоёр үзэж байна. Тэд “Нормандын формат” дээд хэмжээний уулзалтыг ойрын үед хийх ёстой гэж үзлээ” хэмээн Зейбертийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


“Нормандын формат”-ын дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Владимир Путин нэг тал болж оролцоно, гэхдээ энэ уулзалтад бэлтгэхийн тулд хэн нэг нь “гэрийн ажил” хийх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков наймдугаар сарын 29-нд мэдэгдээд байгаа.
Францын ерөнхийлөгч эммануэль Макрон бас “Нормандын формат” дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сард хийх нь зүйтэй гэсэн төлөвлөгөөгөө наймдугаар сарын 26-нд мэдэгдсэн. Түүнийхээр бол энэ төлөвлөгөөгөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсан гэнэ.

 

“Нормандын формат”-ыг өргөжүүлэх нь зүйтэй гэсэн саналаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долдугаар сард Владимир Путинд санал болгож байсан юм.
Зеленский бас уулзалтыг Минскт хийж, “Крым хэнийх вэ”, “Донбасст хэн байхгүй байна” гэдгийг АНУ, Их Британи, Франц, Германыг оролцуулан хэлэлцье хэмээн уриалжээ.
“Нормандын дөрвөл” Орос, Франц, Герман, Украины тэргүүнүүд 2015 онд Белоруссын нийслэл Минскт уулзаж Украины дорнод нутагт болж байгаа сөргөлдөөнийг намжаахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээг боловсруулсан юм. Үүнээс хойш “Нормандын формат”-ын уулзалтууд Гадаад хэргийн сайд нар, шинжээчдийн түвшинд болж байлаа.
Украины зүүн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөн 2014 оны хавраас хойш үргэлжилсээр байгаа юм. Тус нутгийн иргэд украины шинэ газарт захирагдахаас татгалзаж, Донецк, Луганск мужууд өөрийгөө тусгаар тогтносон бүгд найрамдах улс хэмээн тунхагласан юм. Энэ бүхний хариуд Киев терроризмын эсрэг ажиллагаа нэртэйгээр цэрэг оруулснаар зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com