Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ, Колумба дахь ЭСЯ-даа Венесуэлийн хэлтэс нээлээ

Колумбын нийслэл Боготад суугаа Элчин сайдын яамандаа Венесуэлийн асуудал хариуцсан хэлтэс нээлээ. Энэ нь Боливарын бүгд найрамдах улсын хэргийг түр хамаарах дипломат албан байр болох юм гэж АНУ-ын Төрийн департамент албан ёсны сайтдаа мэдээлжээ.
“Венесуэлийн хэлтэс нь энэ оронд үндсэн хуулийн дэг журам, ардчиллыг сэргээх, мөн аюулгүй байдлыг хангах, венесуэлийн ард түмний сайн сайхны төлөө ажиллана” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө тус улсын ерөнхийлөгч хэмээн өргөмжлөөд байгаа, парламентын спикер Хуан Гуайдотой байнгын харилцаа холбоотой ажиллах энэ хэлтсийг АНУ-ын конгрессын дэмжлэгээр байгуулсан гэж Төрийн департамент тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлээс эш татаж нутгийн Infobae сайт мэдээлснийг үзвэл энэ хэлтсийг АНУ-д Венесуэлийн асуудал хариуцсан Жеймс Стори хариуцах юм байна.


Өнөөгийн ерөнхийлөгч Николас Мадурог тангараг өргөсний дараа түүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн сөрөг хүчин олонх парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө түр цагийн ерөнхийлөгч хэмээн өргөмжлөн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулна гэснээр тус улсын дотоод хямрал эхэлж нөхцөл байдал хүндэрсэн юм. Харин Николас Мадуро болохоор Гуайдог Үндсэн хуулийн бус ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн.


АНУ тэргүүтэй барууны орнууд, Латин Америкийн ихэнх оронд Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бол Орос, Турк, Хятад, Куба, Болив зэрэг орнууд Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэмээн дэмжиж байгаа юм.
Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалж америкийн дипломатуудыг эх орноосоо гарч явахад нь 72 цагийн хугацаа өгч байсан юм.
Венесуэльд АНУ-ын ашиг сонирхлыг Швейцарь төлөөлнө гэж Вашингтон, Берн хоёр тохиролцлоо хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлсэн ч Венесуэлийн эрх баригчид Швейцарийг АНУ-ын төлөөлөл гэж үзэхгүй хэмээн татгалзсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com