Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүнийг баривчилжээ

Хонгконгт үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний зохицуулагч гэгдээд байгаа 22 настай Жошуа Вонгийг баасан гарагт цагдаагийнхан баривчилсан талаар түүний “Демосито” намынхан фейсбүүк хуудсандаа бичжээ.
“Демосито” намын ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонгийг метроны буудал хүрэх замд өглөөний 07:30 цагийн орчимд баривчилсан” хэмээн тус намын мэдэгдэлд дурдсан байна. Түүнийг машинд суулган, Ван Чай дүүрэг дэх цагдаагийн газрын төв байр руу авч явсан гэжээ.


“Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Манай хуульчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа” хэмээн намынхан мэдэгджээ.
“Демосито” нам 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Хонгконгийг тусгаар байлгаж өөрсдөө эрх барих санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна.
Энэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг 17 настайдаа 2014 оны намар болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр ихээхэн алдаршсан юм. 2018 оны наймдугаар сард түүнийг засгийн газрын байрны өмнө олныг хамарсан хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр зургаан сар хорих ял ноогдуулж байв.
Хонконгийн эрх баригичд гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл санаачлан хэлэлцэх гэснээс үүдэн Хонконгт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Эсэргүүцэгчид ийм хууль баталснаар Хятадын эсрэг үзэлтнүүдийг эх газарт шилжүүлэн өгөх гэж байна гэж үзсэн. Улмаар Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд нийт хүн амын нь гуравны хоёр хамрагдан гарч цагдаа нартай мөргөлдсөн нь сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувираад байгаа юм.


Хятадын эрх баригчид ч бас зүгээр суугаагүй, Хонконгийн хөрш хил залгаа хот руу хуягт машин бүхий цэргийн цуваа илгээснээ “хээрийн сургууль хийнэ гэж” тайлбарлаж байгаа.
Зүгээр нэг хуулийн төсөл эсэргүүцэж эхэлсэн энэ эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр хүрээгээ тэлж, эрх баригчид тухайн хуулийн төслийг түр зуур татгалзаад байхад ч үргэлжилсээр, улмаар тусгаар тогтнох гэсэн шинжтэй болж байгаа нь Хятадын эрх баригчдын төдийгүй барууны улс гүрнүүдийн анхаарлыг татаж байна.
Хятад ч энэ хөдөлгөөний ард АНУ-ын эрх баригчид байгаа хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хонконгт болж байгаа болон Москвагийн төвд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний ард АНУ-ын албаны хүмүүс байгаа гэж мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com