Польшийн Гадаад хэргийн дэд сайд Шимон Шинковский Radio Maryja радиод өгсөн ярилцлагадаа Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний ойд зориулсан арга хэмжээнд Оросыг, ОХУ-ын Ерөнхийлөгчийг уриагүй шалтгаанаа дурдсан байна. Тэр энд хэлэхдээ Варшав энэ түүхэн ойд Европын холбоо, НАТО-гийн орнууд, “Дорнын түнш” орнуудын хувьд өнөө цагийн шүүлтүүрээр сонгож урьсан гэж онцолжээ.
Энэ эмгэнэлт үйл явдлын ойд түүний үнэнээс хандах гэж байгаа болохоор үүнийг Орос нэг анхаарахгүй байгаа юм гэж дипломат хэлсэн байна. Польш улс түүхэнд хандах хандлагаа өөрчилж байгаа гээд 10 жилийн өмнө яг энэ ойг тэмдэглэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урьж байсан. Харин энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урьсан гэжээ.
“Энэ бол бид түүхийн асуудалд хандах хандлага 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж байгаагийн илрэл” гэж Гадаад хэргийн дэд сайд онцолжээ. Шинковский бас энэ арга хэмжээнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг урьснаа хэлээд Польш улс түүнээс үнэнийг хүлээж байгаа гэсэн байна.
Дипломат бас энэ арга хэмжээндээ Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийг урьсан гэжээ. Гэхдээ энэ удаа Герман улс “Дэлхийн хоёрдугаар дайны төлөө буруугаа хүлээж, дэвшил гаргасан гээд, харин Польш улс урьдынхаа нэгэн адил Германаас дайны үед германчуудын учруулсан хохирлын төлөө нөхөн төлбөр нэхэмжилж байгаагаа онцлон дурджээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний энэ ойд Оросын төлөөлөгчдийг уриагүй нь ухаангүй шийдвэр гэж нэрлэсэн юм. Түүнийхээр бол Оросын төлөөлөгчид энэ эмгэнэлт өдрийн тухай дурсамжаа солилцох ёстой байсан гэнэ. “Биднийг уриасай гэж нэг их хүсээд байгаа юм алга, гэхдээ бид үүнд ач холбогдол өгч байсан юм” гэж Полянский онцолжээ.
Оросууд 1939 онд олон улсын эрх зүйг зөрчсөн учраас Оросын төлөөлөгчдийг Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний ойд урихгүй гэж Польшийн Засгийн газар өмнө нь мэдэгдэж байсан юм.
1939 онны есдүгээр сарын 1-нд Гитлерийн герман Польш руу цэргийн хүчээр халдаж долоо хоногийн дотор эзлэн авснаар Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Гэхдээ энэ нь Германы Гадаад хэргийн сайд И.Риббентроп, ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотов 1939 оны наймдугаар сарын 23-нд байгуулсан хэлээлцээр ёсоор Польшийг хуваах гэсэн Зөвлөлт Холбоот улс, Германы тохирооцооны нэг хэсэг байсан гэж Польш үзздэг юм. Үнэхээр ч үүнээс хэдхэн хоногийн дараа Зөвлөлтийн улаан арми бас Польшид цөмрөн орж өөрийн холбоотон Германтай тохиролцсон нутгаа эзэлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков харин “Дэлхийн хоёрдугаар дайн болон Эх орны дайнтай холбоотой ямра нэг ой ёслол Оросгүйгээр бүрэн төгс болохгүй” гэж мэдэгдсэн.
Польшинй анхны ерөнхийлөгч Лех Валенса бас энэ ойд Оросыг урьсангүй хэмээн мэзэгджэ. Тэр Оросыг уриагүйгээр Польш хөрш оронтойгоо харирлцаагаа улам муутгана шүү дээ гэжээ.