Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Герман улс Дэлхийн II дайны төлөө Польшоос уучлал гуйлаа

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Дэлхийн хоёрдугаар дайны төлөө Польш улсаас уучлал гуйгаад “Энэ дайнаар үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлагаа хэзээ ч мартахгүй” гэж Велюнь хотод болсон дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрийн 80 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр мэдэгджээ. 1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Германы цэрэг хилийг нь давж Польшийг эзлэн авсан юм.
“Би Велюньд довтлох үеэр амь үрэгдэгсдийн өмнө мэхийж байна. Немцийн түрэмгийллийн үед амь үрэгдсэн польш хүмүүсийн өмнө эмгэнэж байна. Би уучлал хүсье” гэж Штайнмайер герман, польшоор хэлснийг Польшийн төв телевиз дамжуулсан байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч 1939 оны есдүгээр сарын 1-нд чухам яг энэ Велюньд немцийн гэмт хэрэг, хүчирхийлэл, гэмт хэргийн “там” эхэлсэн” гээд энэ хотын фашистын цэргийн нисэх хүчний түрэмгийлэл энэ хотыг нөмөрсөн жинхэнэ там байсан гэжээ. 

 

“Энэ бол үзэн ядах, эвдэн сүйтгэх аймшигт давлагаа байсан. Чухам яг ингэж Польшийг, Европын соёлыг устгаж, бүхий л дэлхийг эзлэх санаархал, өөрсдөд орон зай бий болгох гэсэн хэнээрхэл байсан юм” гэж Штайнмайер тэмдэглэсэн байна.
Хүн төрөлхтөнд хамгийн их гамшиг тарьсан Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойг Польшид өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд тэмдэглэж олон арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнүүдэд Европын холбоо, НАТО-гийн гишүүн орнууд болон “Дорнын түнш” Армен, Азербайжан, Белорусс, Гүрж, Молдав, Украин улсуудын төлөөлөгчид оролцсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com