Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ӨНӨӨГИЙН ПАРЛАМЕНТАД иргэд ийм дүн тавьж байна

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өндөрлөв. Эрх баригчид “Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажилласан. Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй...” гэх мэтээр сайрхаж байна.
Гэвч сонгогчид, жирийн иргэд тэднээс тэс өөр үнэлгээ өгч байгааг сонордуулъя. МАН-ын УИХ-ын гишүүд 33 ба 32-ын бүлэглэлд хуваагдаж сандал ширээгээ булаацалдаж олон хоног, сараар чуулганыг бойкотолсны гайгаар хожим нь цаг хугацаанд боогдож чанар муутай, шаардлага бүрэн хангагдаагүй сулхан хуулиуд олноор үйлдвэрлэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дангаар ганц нам хийх нь олон алдаа дутагдал авчирч болохыг Ардчилсан нам тухайн үед анхааруулж байсан. Учир нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцааг зохицуулдаг хамгийн дээд бичиг баримтыг нэг нам дураараа дургиж өөрчлөх учиргүй юм. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг анх хэлэлцэж эхлэхээсээ эхлээд хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль төдийгүй процессын олон алдаа гаргасныг иргэд шүүмжилж байгаа юм. Тэдний ихээхэн итгэл найдвар хүлээлгэж сонгосон МАН-ын үнэмлэхүй олонх гишүүдтэй парламентыг хариуцлагагүй, ёс зүйгүй, шударга бус, худалч, хулгайч... гээд бүхий л муу үзүүлэлтээрээ түүхэнд бичигдэн үлдэнэ хэмээн дүгнэж байна.
Энэ бүхэн 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаас эхтэй билээ.
“Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг” гэж МАН тодорхойлсон байдаг.
Иргэдээ ядуурлаас аварна
Эдийн засгаа хямралаас гаргана
Эх орноо өрнөөс салгана
Төрийн дампуурлыг засна гэж сонгогчдод амлах замаар үнэмлэхүй олонхын саналыг авсан юм.

Иргэдээ ядуурлаас аварсан уу

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Ногоон эдийн засгийн холбооноос хамтран гаргасан Ногоон эдийн засгийн барометр тайланд тусгаснаар Монгол Улсын ядуурлын хүрээ 29,6 хувьд хүрч 907,5 мянган хүн ядуу байгаа судалгаа гарлаа. Нийт иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байснаа 2018 онд 63.5 болж өссөн. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна. Ийнхүү “иргэдээ ядуурлаас аврах” амлалт лав хэрэгжсэнгүй. Бодит байдал дээр төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт тулж, махны хомсдолд орж, хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдаж, хоолны хордлого, сүрьеэ өвчин, хорт хавдар нэн ялангуяа уушгины хатгалгаа өвчин хяналтаа алдаж, дайны бус энхийн цагт зуу зуун мянган иргэд уушгины хатгалгаа, угаарын хийд хордон алтан амь насаа алдаж, ард түмний амьдрал улам бүр доройтож харанхуй ангал руу унаж байна.

Эдийн засгаа хямралаас гаргахын тулд,
-Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна,
-Өндөр хүүтэй зээл эх үүсвэр ашиглахаас татгалзана. Өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно,
-Татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй...гэсэн чихэр шиг амлалтууд өгчээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал гурван жил дараалан хоёр их наяд төгрөгөөс давсан үзүүлэлттэй байна. Ийнхүү МАН өнгөрсөн дөрвөн жил засаглаж байх хугацаанд нийт есөн их наяд төгрөг давсан төсвийн алдагдалтай төсөв баталсан байна. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм их хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн улсуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Эрх баригчид төсвийн алдагдлыг архагшуулан, ужигруулах замаар иргэдийн нуруун дээр асар их өрийн дарамт бий болгожээ.
 Ядуурлын суурь нь ажилгүйдэл байдаг. Ажилгүйдлийн түвшин эдийн засгийн өсөлттэй гэгдэх жилүүдэд 10 хувьд хүрч өссөн байна. Монголын хүн амын олонхыг буюу 64,7 хувийг нь ид хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг ч хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн жилүүдэд огт сэргэсэнгүй.
 2016 оноос хойш хэрэглээний зээлийн хэмжээ жил бүр 37 хувиар өсчээ. Энэ бол өрхийн орлого нь зарлагаасаа бага байгааг илтгэх үзүүлэлт. Энэ нь иргэдийн өрийн дарамт эрс нэмэгдсэн гэсэн үг. МАН иргэдээ, улсаа өрийн дарамтаас чөлөөлөх бус улам бүр өрийн намагт шигтгэн, засч залруулахад нэн төвөгтэй нөхцөл рүү, хямралын ангал руу улсынхаа эдийн засгийг түлхэж байна.
Нэг ч татвар нэмэхгүй гэж амласан хэрнээ есөн төрлийн татварыг шинээр бий болгожээ. Татварын бодлого чинь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах шинж, агуулгатай, зөрүүтэй тогтоогдсоноос зөвхөн тамхины импортоос гэхэд 50 тэрбум төгрөг төсөвт орох боломжийг өнгөрсөн жилүүдэд алджээ. Энэ бол уршигт “60 тэрбумын хэргийн” үр дагавар төсөвт хүртэл тусгалаа олж татварын бодлогод нөлөөлсөөр байгаагийн тод шинж тэмдэг юм.
 Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ФАТФ-ын дүгнэлтээр Монгол Улсаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улсын эгнээд нэгтгэж саарал жагсаалтад оруулж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд удаа дараа унагасан үйлдэлдээ ч буруутгах эзэн хайж бусдыг чичилж сууна.

Эх орноо өрнөөс салгана

 Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24,260 тэрбум ам.доллар байснаа 2019 онысдүгээр сарын 30-ны байдлаар 29 тэрбум 933 сая ам.долларт хүрч бараг таван тэрбум 673 сая ам.доллараар өсчээ. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны II улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2019 оны III улиралд Сангийн яамнаас гаргасан мэдээгээр 22 их наяд 694 тэрбум болж даруй зургаан их наяд 82 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
 2016 оны УИХ-ын сонгуульд МАН өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч сонгогдсон. Гэтэл өнгөрсөн жилүүдэд улам их өрийг илүү өндөр хүүтэйгээр тавьж, сонгуульдаа ашиглаж байсан “Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж нийгмийг цочроож байсан өрийн хэмжээ чинь одоо “иргэн бүрт 26 сая төгрөгийн өр ногдох” болж өслөө.

Төрийн дампуурлыг засна

 Төрийн албыг 60 тэрбумын схемд оруулж ах дүү хамаатан саднаа төрийн албаар дүүргэсэн, концесс, тендерийн булхай луйвар хийсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой сан болон бусад тусгай сангуудыг цөлмөсөн, төрийн албан хаагч ажил дээрээ алтан амиа алдсан, УИХ гишүүн хүчин хийж ял сонссон, төрийн албан хаагчдын авч буй авлигын хэмжээ халаасандаа багтахаа байгаад “оймсондоо” орсон... гээд дэндүү олон гутамшгийг тоочиход хүртэл гар эвлэхгүй байна. Хууль хяналтын байгууллагад ажиллаж иргэдэд үйлчлэх ёстой хүчний байгууллагуудад авлига хавтгайрсан талаар баялаг бүтээгчид гасалж байна. Шударга шүүх гэдэг ойлголт үгүй болж, шүүгчдийн төрөөс авдаг хөлс, цалинг хэд хэдэн саяд ч хүргээд тусыг эс оллоо. Гадаадад улсаа төлөөлөн суугаа дипломат ажилчдын өдүүлсэн хар тамхины хэрэг дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. МАН-ын эрхэм гишүүд мэдээлэлд ойр гэдгээ гайхуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудыг хувааж цөлмөснийг, яаманд ажилладаг нэгнээ архидан согтуурч хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөснийг, төрийн ордонд УИХ-ын дэд дарга асан учир битүүлгээр амь насаа алдсаныг, Улсын ерөнхий прокуророос зарим гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлэхэд олноороо хүч түрэн гэмт хэрэгтнүүдийг хайцаалан авч үлдэхийг харсан иргэд “төр дампуурчээ” гэж нэгэн дуугаар дүгнэж байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com