Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Гэрэл зурагчны “Мөрөөдлийн хотхон”-д зочлоорой

“Гамма” агентлагаас зохион байгуулдаг байсан хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг гэрэл зургийн уралдааны гран при шагналт Ү.Одбаяр дэвшилт технологийн тоног төхөөрөмжөөр өвч “зэвсэглэсэн” студи нээжээ. Тус хотхон Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт буюу олны ярьдгаар “Ардын эрх” сонины байрны чанх ард байрладаг. Олон жилийн өмнөөс мөрөөдсөөр байгуулсан ажлын байрандаа уран сайхны, хүүхдийн, жирэмсэн бүсгүйчүүдийн, ажил хэргийн зэрэг бүхий л төрлөөр зураг авч байх ажээ.  Үүнээс гадна зураг авахуулах 20 гаруй фон бий. Үйлчлүүлэгчиддээ зориулж цай, кофегоор үйлчлэх хүлээлгийн өрөө тусгайлан гаргасан байна. Тус өрөөнд гэрэл зурагтай холбоотой хүүхдийн тоглоом, жааз, гадаадын орноос авчирсан бэлэг дурсгалын зүйлс ч байх аж. Зургийн аппарат түрээслэх, барьцаалан зээлдүүлэх, сэлбэг, хэрэгсэл худалдах, солилцох үйлчилгээ нэвтрүүлжээ. Аппаратын дуран, линз хуучирч, шороогоор дүүрсэн бол цэвэрлүүлж болно. Энэ мэт цогц үйлчилгээг нэг дор багтаасан гэрэл зургийн студи Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ү.Одбаяр “Гэрэл зурагчид бүтээлүүдээ манай студид байрлуулж, худалдах боломжтой. Өөрийн гэсэн ажлын байргүй байхын зовлонг мэддэг учраас мэргэжил нэгт нөхдөдөө боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад зурагчин тодорхой хэмжээний төлбөр төлөөд, шаардлагатай зориулалтаар манай студийг ашиглаж болно. Студиэ нээх гэж ганцаараа зүтгэсэн учраас хугацаа алдсан. Бүтэн жилййн хугацаанд 100 айл худалдааны төвийг 300-400 удаа зорьсон гэхэд хилсдэхгүй. Тус төвийн хаана хамгийн хямд барилгын материал байдгийг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй байх шүү (инээв)” гэж ярилаа.

Тэрбээр орон сууцны байшин өргөтгөж студи болгосон бөгөөд загвар болон тавилгын сонголт зэрэг нь дотоод ертөнцийг нь илтгэж байгааг онцолсон. Түүнийг гэрэл зурагчид “Одко өдөр тутмын сонинд 10 гаруй жил ажилласан. Түүнд 2007 оноос хойш оролцоогүй уралдаан, аваагүй шагнал гэж байхгүй дээ. Монголд хамгийн томд тооцогдох, 1800 гаруй гэрэл зургийн бүтээл оролцсон уралдааны мөн л тэргүүн байрын шагналт, лут зурагчин шүү дээ” хэмээн магтаж байсан юм.

unuudur.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com