Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Дэлхийд хоёрт бичигдэх урт хөлтэй Монгол бүсгүйн тухай Британийн сонинд мэдээлжээ

Их Британийн өдөрт тутмын “Daily Mirror” сонины онлайн хувилбарт дэлхийд хоёрт бичигдэх урт хөлтэй Монгол бүсгүйн тухай мэдээлжээ. 29 настай Рэнцэнхорлоо нь одоо АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд хоёр метр өндөр нуруутай, ташаанаас өсгий хүртлээ 1.34112 метр урт хөлтэй юм байна. АНУ-ын Техас мужийн Остин хотын оршин суугч 16 настай Мэси Каррин одоогоор 1.3462 метр урт хөлөөрөө дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа ажээ. Түүнээс хэдхэн миллиметрээр богино хөлтэй Рэнцэнхорлоог “The Mirror” сонин дэлхийд хоёрт бичигдэх амжилтын эзэн гэж тодорхойлжээ. Түүний аав 2.08 метр, ээж 1.85 метр өндөр нуруутай хүмүүс байдаг гэнэ.
46 размерын гутал өмсдөг Рэнцэнхорлоо өөрт таарах хэмжээтэй гутал, хувцас олдоход хэцүү байдгийг ярьжээ. “Би нэгдүгээр ангид байхдаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байсан. Ийм өндөртэй жаахан охинд таарах хүүхдийн хувцас олддоггүй байлаа” гэж тэр дурссан байна. Хэдийгээр ховорт тооцогдох урт хөлтэй төрсөн ч Рэнцэнхорлоо Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх сонирхолгүй байгаагаа ярьжээ.


Эх сyрвалж: The Mirror

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com