Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
“Сумын заан”-ны ертөнцөөр аялахуй

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг, Чулуут голын гүүрээс зүүн урд нэгэн хаваржаа бий. Тэр бол Монголын XX зууны утга зохиолын сод төлөөлөгч, нэрт найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн унасан газар Толгойн гууны хаваржаа юм. Яруу найрагч, сэтгүүлч, эдийн засагч Ч.Мягмарсүрэн олноо “Сумын заан” нэрээр алдаршсан. Тэрбээр 1980-аад оноос уран бүтээл туурвиж яруу найргийн “Тэнгэрийн цэнхэр морьд” (1989), “Бодь сэтгэл” (1990), “Аргалын гал” (1991) номуудаа амьд ахуйдаа хэвлүүлж байсан юм. Харин түүнийг өөд болсноос хойш хоёр жилийн дараа үр хүүхэд, гэр бүлийнхэн нь “Ташаа тамгаар Чулуут” (1996) номыг нь эмхтгэн гаргасан юм. Ч.Мягмарсүрэн найрагчийн энэ хорвоод ирсэн томилолт дэндүү богинохон байжээ. Монгол ахуй үнэртсэн сод мөрүүдээ үлдээгээд тэрбээр 38-хан насандаа хорвоогоос одсон юм. Ингээд уншигч та бүхэндээ монгол найрагч Ч.Мягмарсүрэнгийн шилдэг бүтээлүүдийг өргөн барья. Оюуны цэнгэл эдлэх болтугай.

 

СУМЫН ЗААН

Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсч
“Аз дутаж”
“Алдарт” ороогүй
Сумын заан
Ардын их баяр наадмаар
Аваргуудыг
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг
Баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс
Залууг
Зартайгаас
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячхаад,
“Манаатай хө” гэж алга болоод
Манантай уул руу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
Адуу дэллэж,
Сураг тавьж
Эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан
Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
1987 он

 

Үр минь өсч үз
Үр минь өсөж үз, түргэхэн өсч үз
Үрээ даага исэж гүйцлээ өсч үз
Үрж зарж, эдэлж үз, эцээж үз
Үр минь өсч үз, түргэхэн өсч үз
Аавын хүү өсч үз, бушуухан өсч үз
Агтны дэл онгож гүйцлээ асаж үз
Ар цармаараа дамнан нисч үз, өсч үз
Ирэх өдрийг эмээл дээрээс тосч үз, өсөж үз
Ээжийн дуулсан бүүвэй өсч үз, өсч үз
Эртэй морьдын хөлс хусч үз, өсч үз
Ирэх өдрийн эмээл дээрээс тосч үз, өсөж үз
Ээжийн дуулсан бүүвэй өсч үз өсч үз
Хэнтий зүгээс зээрийн шагай өлгийд нь зүүе
Хээр адуут авгын удам өсч үз, өсч үз
Хээрийн салхи тохож, хүлгээ эмнэг орхивол
Хэн чамайг эр хүн гэх вэ өсч үз
 
 
Орой намрын бороо
Намар оройн бороо
Сөн татрааж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно
Суунаг мана хөшөөд л
Бороо хичнээн орлоо ч
Суурин тойрон хүрээгээр
Мөөг гарахаа өнгөрлөө
Суудал буудал сэлгэлгүй
Намаржаанд хэчнээн хорголоо ч
Сүүмэн цагаан наранд
Гал нэмэхээ өнгөрлөө
Ороод суусан борооноор
Нүүдэл хөсгөө бодооч!
Орой намрынх хойно доо
Цас залгаж мэднэ.
Өнчрөөд байгаа сэтгэлээ
Өнөө амжиж нээгээч!
Одоо цагийн бүсгүй хойно
Хот орчхож мэднэ!
Намар оройн бороо
Сөн татаж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно
Улаанбаатар
1988.8.17
 
 
Нагац ахынх

Арван хүүтэй нагац ахыг минь
Армид тасаг цэрэгтэй гэлцэнэ
Өмсөх зүүхээр тэгтлээ бялхаагүй ч
Өлсч үзээгүй нь дэгтэйнх гэлцэнэ.
Арвуул тэд үүрээр зэрэг босч
Адуу мал үхэр тугалдаа зэрэг мордоно
Энэ нь зэрэг дэрхийх хойлог шиг
Эсвэл тасаг цэрэг шиг санагдана
Өглөө босуут цай цүй гэж хөглөрөхгүй
Өрж тавьсан арван тагш хүлээнэ
Өмнөх тагш том багагүй адилхан
Өрөм бяслаг зүсч тавьсан нь ижилхэн
Арвын ахад арай дөнгүүр тавихгүй
Адагт суугаад алаг санаж татахгүй
Энэ хуваарь ээжийг ээж гэхгүй
Эцэгт бас илүү хувь хүртэхгүй
Авах барих аягаа долоох зэрэг нь
Аавын арав сууж босох нь цэрэг
Нээрээ тэд зорго зоргоо дагавал
Нэгэн тооно нэгэн үүд цөөднө
Оройдоо тэгтэл нэгэн нартай
Орон улс минь нэгэн төртэй
Орчихуйн жамд нэгэн угтай
Орох гарах нэгэн үүдтэй
Олуулаа тэгээд нэгэн зэрэг
Олмоо тайлахдаа ч нэгэн зэрэг
Оройхон нойрсохдоо ч нэгэн зэрэг
Олны амаар тасаг цэрэг
Арван хүү “морь харахдаа" ч нэгэн дор
Алтай Хангайгаа гэх аавын ухаан тэр
Харахад энэ нэгэн айлын дэгтэй хөвгүүд гэвч
Хааны их цэргээс улбаалж үлдсэн аравт
Арван хүүтэй ээж -эх дархан
Арван хүсэлтэй аав-эцэг дархан
Арван үртэй угсаа-овог дархан
Аравт эртэй цэрэг-төр дархан
Эр улс бүсээ бүслэх нь зэрэг
Эмээлээ тохож олмоо чангалах нь цэрэг
Өрх айлдаа тасаг цэрэгтэй Монголчууд
Өөдлөхийн заяатай гүрэн улс аа
 
 
Байрны хүүхдүүд

Байрны хүүхдүүд барилдаанч
Бас дээр нь уралдаанч
Өмссөн дээл нь салбархай
Өвдөг тохой нь шалбархай
Хайя? Гэх хүнгүй
Ханзархайг нь хатгах халамжгүй
Хатуу хүтүү хоёрыг
Хадарч гардаг халтар аа
Хоолны дун хонгинохыг
Ходоороо сонсч
Холоос айсуй морьтонг
Ааваа гэж тосно
Хаврын шар зэрэглээ
Халби холби суулгаж
Алсаас айсуй морьтонг
Аав чинь гэж баярлуулна ааваа гээд тосоход
Арай л биш байж гомдооно
Гэнэхэн тэгж хууртана
Гэрээ санаж гэгэлзэнэ
Үдшээр гудсаа норгоно
Үүр цайтал зутарна
Зөөлөн дуутай багшид
Зөнгөө дагаад элгэмсэнэ
Зөрүүд аашийг нь хөдөлгөвөл
Шөнөдөө оргож тэвдүүлнэ
Бодол болон сууцгаах нь
Бор шувууны сүрэг шиг
Боргил борхон гар нь
Сайртай тэдний сарвуу шиг
Миний л ижилхэн байрны хүүхэд
Манай л үеийн байрны хүүхэд
Малаасаа баахан төсөөрч
Гэрээсээ жаахан хөндийрнэ
Гэмээ дуулахдаа дургүй
Гэдийчихнэ
Улирлын амралтаар харихдаа
Улсын тэргүүн сайд шиг
Эргээд буцахын цагтаа
Эхээс нь ялгасан хурга шиг
Эрдэм эрдмийн дунд
Эр бие ганцаараа
Тоо бодлого томьёоны ухаан
Түмэн бодис түгээмэл түүх
Ургамал судлал русский язык
Бариагүй ч номгүй
Барьсан ч чиггүй
Баримжаагүй ээ
Байрныхаа түлээг хөрөөдөлцөж
Багшийнхаа идшийг төхөөрөлцөж
Эр хүнд олз нь
Эрт л хэрсүүжнэ
Холын садан айлынхаа
Хоолыг нь буудаад дасчихсан
Замын жолоочийг царайчилж
Занг нь засаад сурчихсан
Ачаа тэнг нь таталцаж
Ахаа эгчээ бололцчихно
Адуугаа хааяа санавал
Аяыг нь олоод хүргүүлчихнэ
Арав төгсөх үедээ архайчихна
Сумын заан аав нь
Сураг чимээгүй удна
Сураач -гэхээсээ өмнө
Ирээч гэж уруу нь татна
Уралдаант шалгалтанд орвол ч
Уг нь гоочтой л доо
Аав нь үүнийг дуулаад
Ажиггүй ийн хэлүүлжээ
Ганцхан хуваарийн төлөө
Гайхуулж өрсөлдөөд яах юм бэ
Амьтны хүүхдүүд яваг хөөрхий
Амьдрах аргаа олог хөөрхийс
Арваа төгсөөд мал дээр гар
Армид очиж шандас суу
Адуутай ноцолдоод бяр чинь тогтвол
Алсдаа яах вэ заан болоо
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com