Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
К.А.Мелехова: Монголын урлаг цэнхэр тэнгэр шигээ өнгөлөг гэгээлэг нь бусад орноос өөр
ОХУ-ын Сибирь, Алтайн хязгаарын Барнаулын их сургуулийн урлаг судлалын тэнхимийн багш, урлаг судлаач Мелехова Ксения Александровнатай цөөн хором ярилцлаа.
  -Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
  -Миний нэрийг Мелехова Ксения  Александровна гэдэг. Би Барнаулын их сургуулийн урлаг судлалын тэнхимийн багш. Монголын урлагийг сонирхон судалж докторынхоо зэргийг хамгаалсан хүн. Өнөөдөр Монголд судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр ирээд байна. Монголын дүрслэх урлагт их дуртай.
  -Хэзээнээс Монголын урлагийг сонирхон судалж эхэлсэн бэ, яагаад судлах болсон тухайгаа яриач?
  -Анх 2004 онд сургуульдаа багшилж эхэлсэн. Тэр үед манай удирдагч багш Монголын урлагийг судалж энэ чиглэлээр сэдвээ бэлтгэж, хичээлээ заа гэж даалгасан л даа. Гэнэтийн ийм тохиолдлоор Монголын урлагийг танин мэдэх боломжтой  болсондоо маш их баярладаг. Тэр цагаас хойш Монголын урлагийг сонирхон судалж 2006 онд анх танай оронд ирж байсан. Надад Монголын урлагийг  судлахыг санал болгосон Степан багш маань Ленинградын уран зургийн академид н.Мягмар, н.Ичинноров гэдэг монгол зураач нартай хамт сурч байсан юм билээ. Монголын дүрслэх урлагт Европ урлаг хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг нь орос “школ”-той нэлээд холбоотой байдаг. Үүнийг судлаарай гэж багш надад хэлсэн л дээ. Би зөвхөн Монголын уран зургийг судалдаггүй. Монгол гэрийн тухай болон буддын урлагийн тухай судалгаа нийтлэлүүдээ олон улсын сэтгүүлд нийтлүүлж байсан. Миний сонирхлыг татдаг зүйлс Монголд маш олон бий.
  -Та арван жилийн өмнө Монголд ирсэн гэсэн. Өнөөдөр ирээд ажиглаж байхад монголчуудын амьдрал болоод Монголын урлаг хэр их өөрчлөгдсөн байна вэ?
  -Монголын зураачдын бүтээл маш гоё өнгөлөг байдаг. Анх ирээд ч гэсэн би маш их гайхаж байсан. Дараа нь ийм  гүн хөх тэнгэрийн дор аж төрдөг хүмүүс өнгөлөг бүтээл туурвихаас өөр аргагүй юм байна гэж бодсон шүү.  Монголын урлаг 10 жилийн дотор маш их хөгжсөн байна. Зөвхөн урлаг ч биш,  хот, хүмүүс ер нь бүгд л хөгжсөн байна. Өмнө нь миний судалж хамгаалсан докторын ажлын  сэдэв нь Европ, Оросын урлаг Монголын урлагт нөлөөлсөн нь гэж байсан бол энэ удаа шал ондоо болсныг харж байна.
  -Одоо өөрийн гэсэн өнгө төрхөөрөө бие даан хөгжиж байгаа Монголын орчин үеийн урлаг танд ямар санагдав?
  -Одоо миний харж байгаагаар Монголын дүрслэх урлаг бөгөөд бусад урлаг ч өөрийн гэсэн соёлтой, өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй, өөрийнхөө уламжлалыг шингээсэн, өөрийн гэсэн сургалттай бусдаас ондоо урлаг бий болон хөгжиж байна.
Монголын урлаг уламжлал дээрээ суурилаад бие даан хөгжжээ. Өөрийн гэсэн ертөнцтэй өвөрмөц “школ”-той болсон байгаа нь намайг бишрүүллээ. Одоо миний хувьд цааш нь Монголын орчин үеийн урлагаар сонирхон судлах маш том сэдэвтэй болсон байна.
Орчин үеийн дэлхийн урлагт тэр орон гэж хэлэхгүйгээр нэг зүйлийг олж харсан. Дэлхий нийтээрээ гутамшиг, аймшиг, үхэл зовлон гэх мэт сөрөг чиглэлийн урлаг маш их дэлгэрсэн. Харин Монголын орчин үеийн урлаг эсрэгээрээ маш гүн философитой, гоо сайхны тод хэллэгтэй, таашаал нь өөр. Энэ нь надад үнэхээр их таалагддаг.
  -Монголын орчин үеийн энэ өнгөлөг, гэгээлэг өөдрөг хандлагыг та юутай холбоотой гэж бодож байна вэ?
  -Гайхалтай цаг агаар, байгаль, амьдрал, хүмүүс, эрх чөлөө,  энэ цэв цэнхэр тэнгэр, нар, уудам тал нутаг гээд бүгдтэй нь холбоотой гэж бодож байна. Ер нь монголчууд их байгальлаг хүмүүс юм. Монголчуудын нүүдэлчин соёл, байгальдаа ойрхон амьдардаг нь ийм өнгөлөг гэгээлэг бүтээл туурвиулдаг байх.
  -Дахин Монголд ирэхээр бол урлагаас гадна юу таны сэтгэлийг татаж авчрах бол?
  -Би дахин ирэхдээ Монголын говийг үзэхийг хүсч байна. Гэхдээ мэдээж урлагийг сонирхон судлах ажлаа орхихгүй. Би 10 жилийн өмнө Тэрэлжид очиж байсан. Тэнд дахин очно.  Миний ажил, сонирхол, амралт хамтдаа байдаг учраас Монголын соёл урлагтай танилцаж болох бүхий л газраар явна даа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com