Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Э.Баатаржав: Манай удмынхны хайлдаг туулиуд 1500 жилийн тэртээхийг өгүүлдэг

Л.ЭНХЦЭЦЭГ

  Монголын цөөн хэдэн нэрт туульчдын дунд бага насаа өнгөрүүлж, уламжлалт өв соёлоо авч үлдэж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд залуу нас, амьдралаа зориулсан Баян-Алтайн удмын цуурч, туульч, хөөмэйч Э.Баатаржавын “Дэлхийд түгсэн өв соёл” үзэсгэлэн өчигдөр Монголын театрын музейд нээлтээ хийсэн юм. Түүнтэй тууль хайлах Монгол уламжлал болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та хэдэн насандаа тууль хайлж сурсан бэ?
-Таван наснаасаа тууль хайлах арга ухаанд суралцсан. Амьдралын эрхээр өөр мэргэжил эзэмшсэн ч өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ их түүх соёлоо түгээж, залуу үедээ өвлүүлэн үлдээх ёстой гэж бодоод тууль хайлах соёлд амьдралынхаа 30 гаруй жилийг зориуллаа.
-Таныг удам дамжсан туульч гэж сонссон. Энэ том өв соёлыг хэнээс өвлөж авсан бэ?
-Би Ховд аймгийн Дуут суманд төрж өссөн. Миний өвөг эцэг, өвөө, аав маань тууль хайлдаг байлаа. Тэгэхээр би удам дамжсан туульч. Аав минь өвөөгөөс, би ааваасаа тууль хайлахыг уламжилж авсан. Миний аав Ж.Эрдэнэцогт болон их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт нар миний багш байсан.
-Дэлхийн бусад улс орнуудад тууль хайлах соёл хэр түгээмэл байдаг вэ?
-Тууль бол мартагдах шахсан урлаг. Дэлхийн 10 хүрэхгүй оронд үлдсэн соёл. Миний ажигласнаар том гүрэн байсан улсуудын соёл шиг санагддаг. Хүмүүс бүх тууль эртнийх гэж ойлгодог. Бүгд л эрт, урьд цагт гээд эхлэхээр их эртнийх байна гэж бодтол лавшруулан сонсоход өөр өөрийн цаг үеэ төлөөлдөг. Энэ утгаар нь туулийг түүхийн нөгөө тал гэж ойлгож болно. Жишээлбэл, XVIII зуун, дундад зуун, дундад эртний, эртний, нэн эртний тууль гэж бий. Гадаадад тууль тийм ч элбэг биш. Туультай гэгддэг гадаад орнууд нь монголчуудын л тасархай шүү дээ. Киргизэд “Манас” гэж тууль бий. Казахстанд “Алпамаш” гэсэн тууль байснаа одоо бараг мартагдсан. Киргизийн тууль мөн л мартагдах шахсанаа одоо л нэг сэргэж байна. Урт хугацаагаар хайлдаг тууль ганцхан манайд л үлдсэн. Гэхдээ хэмжээ хязгаартай, цөөхөн хүний хүрээнд байдаг.
-Тууль хайлж байх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ямар орчинд, хэнд зориулж байгаагаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрдөг. Зарим үед хөвөрч, урсаад л байна. Заримдаа хүндхэн санагдаж, нэгэнт эхэлснийх яаж ийгээд дуусгана даа гэж бодогдох үе ч бий. Туршлагатай туульчид орчноо мэдэрч эхэлдэг. Хаа хамаагүй газарт, гэнэт очоод хайлчихдаг зүйл биш шүү дээ. Зөв энергитэй, сайхан газар тууль хайлах ч сайхан шүү.
-Тууль хайлахад цаг хугацаа их ордог уу?
-Манай Алтайн баатарлаг туулийг хайлахад гурван өдөр болдог юм. Бүр том туулийг таван хоног хайлдаг уламжлалтай. Хот айлууд малаа хотлуулаад ихэнхдээ орой цугларч тууль хайлахыг сонсдог байлаа. Тухайн үед зурагт гэж байсангүй. Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.
-Хүмүүс хэр хүлээн авч сонирхдог вэ?
-Эхэндээ сонирхдог л юм. Гэхдээ ихэнх нь 20 минут, үсрээд цаг л тэсдэг. Нэг иймэрхүү хөг аялгуу, хэмнэлээр хайлдаг юм байна гээд яваад өгдөг. Харин маргааш нь ирэхэд нөгөө хүн нь үргэлжлүүлээд хайлж байхыг хараад бүр гайхдаг. Одооны хүүхдүүд болж өгвөл амархан юманд дуртай болж. Цахим ертөнцийн бичлэг шиг бараг гүйлгээд үзчих юм сан гэнэ шүү дээ.
-Хүмүүс туульд ихэвчлэн түүхийн тухай өгүүлдэг гэцгээдэг. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Уран зураг, хаадын түүх, баатруудын бодит амьдрал, газар усны онцлог гээд нэг үгээр хэлбэл Монголын түүх тэр чигээрээ бий. Би түүх судлаачдыг боддог юм. XIII зууны дээл гээд л хайгаад байдаг. Туулиа сонсвол түүнд бий шүү дээ. Ямар байсныг нь тодорхой дурддаг юм.
-Манайд хэдэн төрлийн тууль байдаг вэ. Тэд юугаараа ялгардаг бол?
-Монгол үндэстнүүдийн дунд тууль сурах дөрвөн том дэг жаяг бий. Тэд өөр, өөрийн онцлогтой. Парчингийн тууль, Чойсүрэнгийнх гэх мэт. Хэл яриа, үг нь харилцан адилгүй ч үйл явдлын хувьд адилхан байдаг юм.
-Орчин цагт залуус Гэсэр, Жангараа л гадарлахаас бусдыг нь төдийлөн сайн мэддэггүй. Өөр ямар том тууль байдаг вэ?
-“Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Талын хар бодон” гээд том туулиуд бий. Судлаад үзэхэд Гэсэр, Жангараас эрт үүссэн юм билээ. Жангар бол 500 жилийн тэртээх түүх юм. Харин манай удмынхны хайлдаг туулиуд 1500 жилийн тэртээхийг өгүүлдэг.
-Туулийг эртний ёсоор нь авч үлдэх нь чухал гэдэг. Үүний ач холбогдол нь юу юм бол?
-Түүхийг зохиож болдоггүй. Хуучин хэвээр нь авч үлдвэл бидний хойч ирээдүй туулиас үнэнийг мэднэ гэсэн үг юм. Эртний сайхан уламж¬лалаа хадгалж, дээдэс өвгөдөөс уламжилж ирсэн түүхээ тэр хэвээр нь үлдээх нь бидний үүрэг.
-Энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог вэ? Яг одоо төрж буй сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үзэсгэлэнд маань маш олон эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирлээ. Их баяртай байна. Тууль хэмээх энэ том соёлыг би малын бэлчээрээс Дэлхий дахинд хүргэх гэж 30 жил зүтгэсэн. Энэ гучин жилийн түүхээс дэлгэн харуулж буйгаараа онцлог.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com