Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Алтанбаяр: Чехийн алдарт барилгыг улсынхаа төв талбайд мөсөөр сүндэрлүүлэхийг хичээж байна

 Сүхбаатарын талбайн зүүн урд буланд мөсөн хотхон урлаж байгаа уран бүтээлчидтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Мөсөн сүмийн оройн хэсгийг нямбай гэгч нь зорж зогсоо энэ эрхмийн нэрийг О.Алтанбаяр гэдэг. Тэрээр Сийлбэр урлалын чөлөөт уран бүтээлч бөгөөд сийлбэр, баримал, зургийг мод, чулуу, мөс гэх мэт бүхий л төрлийн материалаар урладаг аж. Тэрээр сүүлийн 15 жилийн турш мөсөөр бүтээл урлаж байгаа аж.

-Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайг мөсөн урлалаар чимэглэж байна. Ямар бүтээл туурвиж байна?
-Чех улсын элчин сайдын яамнаас манай улстай найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж, шинэ жилийн баярыг угтаж төв талбайд мөсөн урлал бүтээх санал тавьсны дагуу бид энэхүү бүтээлүүдийг урлаж байна. Энэхүү бүтээл нь есөн метрийн өндөртэй 1300-аад онд баригдсан готик загварын Чехийн алдартай сүмийн барилга болон гүүрийг урлаж байгаа юм. Нэг ёсондоо Чехийн алдарт барилгыг улсынхаа төв талбайд мөсөөр сүндэрлүүлэхийг хичээж байна
-Мөсөөр бүтээл урлахад ур ухаан их шаарддаг байх?
-Мөсөөр бүтээл туурвихад тухайн уран бүтээлчээс тэсвэр тэвчээр, ур ухаан асар их шаарддаг. Үргэлж хүйтэнд ажилладаг учраас хүссэн аавын хүү хийдэггүй л дээ. Мөс маш хүнд биет 1.20 сантиметр урттай, 2.20 сантиметр өргөнтэй зузаан нь 50 орчим сантиметр мөс ойролцоогоор тонн орчим жинтэй байдаг. Тиймээс гараар өргөхөд хэцүү. Ихэвчлэн кран ашиглах хэрэг гардаг. Ингээд мөсөө өрж байрлуулсныаа дараа нарийн хийцүүдээ гараараа сийлж гаргадаг. Хамгийн дээд хэсэгт байрлуулах хэсгүүдийг газарт бэлэн болгосныхоо дараа кранаар өргөж тавьдаг.
-Мөсөө хооронд нь барьцалдуулахын тулд ямар технологи ашигладаг вэ?
-Олон хүн мөсөө хооронд нь барьцалдуулахын тулд аль нэгийг нь газаар халааж наадаг уу гэж асууж байсан. (Инээв) Угтаа мөсөөр урласан бүтээлээ хэзээ ч халааж болохгүй. Халаавал, мөс шууд бутраад уначихдаг. Тийм учраас усаар наадаг. Нарийн тооцож зөв байрлуулсныхаа дараа шприцтэй ус дундуур нь шахаж наадаг.


-Бүтээл урласан мөс нь сайхан тунгалаг юм. Түүхий эдээ хаанаас сонгов?
-Энэхүү бүтээлд Биокомбинатад байрлах тогтмол устай нуурын усыг сонгосон. Тогтмол нуурын мөс их тунгалаг байдаг. Урсгал усны мөсний дотор тал хүчилтөрөгч ихтэй учраас загал болсон байдаг. Тиймээс тогтмол усны мөс шил шиг тунгалаг байдаг.
-Бүтээлээ хэд дэх өдрөө үргэлжлүүлэн урлаж байна?
-Өнөөдөр яг долоо хоног болж байна. Дундуур нь автомашинтай жагсагчдаас үүдэж нэг хоног ажиллаагүй. Тэгэхээр үндсэндээ зургаа дахь хоног дээрээ ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй. Орой гэхэд бүрэн хийж дуусгахаар зорьж байна.
-Зөрж өнгөрсөн хүмүүс урмын сайхан үг харамгүй хэлж байна. Иргэдийн хандлага ямар санагдаж байна?
-Өнгөрсөн жилүүдэд мөсөөр дорвитой бүтээл нийслэл хотод маань хийгдээгүй. Тийм болоод ч тэр үү бидний хажуугаар зөрөхдөө хүмүүс урмы үг хэлж байгаа нь сайхан санагдаж байна. Шинэ жилийн баяр дөхсөн болоод ч тэр үү иргэдийн сэтгэлд бас нэгэн сайхан мэдрэмж төрж байгаа бололтой. Одоогоос 10 жилийн өмнө иргэд мөсөөр хийсэн бүтээлийн үнэ цэнийг ойлгодоггүй, түүнтэй харьцаж мэдэхгүй байсан. Түүнийг нэг хоёрхон өдрийн дотор эвдээд сүйтгэчихдэг байсан. Гэтэл өнөөдөр иргэдийн хандлага маш их өөрчлөгдсөн байна. Урлагийн бүтээл талаас нь харж, ойлгодог болсон байна.
-Бүтээлээс нь харахад их нарийн хийцтэй юм. Эдгээр хийцийг гаргахад ашиглах багаж чухал үүрэгтэй байх?
-Тэр тийм шүү. Бид өөрсдийн боломжоороо дэлхийн урчуудын хэрэглэж байгаа сүүлийн үеийн багаж хэрэгслүүдийг авч ашиглахыг зорьж байна. Гэсэн хэдий ч бүх багажаа хараахан орчин үеийн хэрэглэгдэхүүнээр сольж амьжаагүй л явна.(Инээв) Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2000 оны эхээр Төв талбайд дүүрэн мөсөн барилга барьдаг байсан даа. Тэр үед манай ах нар сүх, цүүц гэх мэт зүйлс хэрэглэдэг байсан. Тэр ч бүү хэл тэр хэрэглэгдэхүүнтэйгээ олон улсын тэмцээнд очиж оролцоод тэргүүн байр эзлээд ирж байсан түүхтэй. Тэр үеийг бодвол ч бидний ашиглаж байгаа багаж хамаагүй сайжирсан л даа.
-Мөсөөр урлахад тохиромжтой хэм гэж байх уу? Хэт хүйтэн эсвэл дулаанхан бол хэцүүдэх байх даа?
-Мөсөн сийлбэр урлахад 14-18 хэмийн хүйтэн хамгийн тохиромжтой. Мөс удах тусмаа зөөлөрдөг. Хэт хатуу байвал бүтээл хийх явцад ан цав гарч, хагарал үүсдэг. Жаахан л цуурчихвал цаашдаа ашиглах ямар ч боломжгүй. Тиймээс материалынхаа физик шинж чанарыг сайн мэддэг байх хэрэгтэй. Цаг агаарын хувьд манай улсад мөсөн сийлбэр хийхэд хамгийн тохиромжтой байдаг.
-Мөсөөр урладаг сийлбэрчид манай улсад олон байна уу?
-Цас мөсөөр урладаг сийлбэрчдийн тоо цөөхөн л дөө. Гэсэн ч олон улсын тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож удаа дараа тэргүүн байр эзлэх болсон нь энэ төрлийн уран бүтээлчдийн чансаа, ур чадвар жилээс жилд өсч, олон улсад танигдаж байгааг илтгэж байна. Тиймээс цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн зохион байгуулж, гадны уран бүтээлчдийг урьж, бүтээлийг нь шалгаруулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал улс маань алхам алхмаар хөгжинө. Өвөл болдоггүй улс орон мөсөн сийлбэрийн тэмцээн зохион байгуулаад байхад монголчууд бид энэ талаар бодох цаг болсон юм шиг санагддаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com