Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Цөмөөхэй” бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг балет

Б.МӨНХБАЙГАЛЬ 

Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр бэлэг барьдаг уламжлал манайд ч тогтоод багагүй хугацаа өнгөрсөн. Уг бүжгэн жүжгийг Америкийн орчин үеийн тавилтаар Монголын үзэгчдэд зургаа дахь жилдээ хүргэхээр зорьж буй.
 Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсан. Тус сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан зохион байгуулдаг томоохон уран бүтээлийн нэг нь “Цөмөөхэй” буюу П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Щелкунчик” балет юм.
Энэ тухай Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг “Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд тайзнаа амилна” гэв.
Энэхүү бүжгийн жүжгийг шинэ жилээр гэр хүүхдүүдтэйгээ хамт үзсэнээр өмнө нь үзээгүй зүйлээ үзэж, сонсоогүй ая, эгшгийг олж сонсоно, жүжгийн утга агуулгыг илүү ойлгоно.
Бид жил бүр есдүгээр сарын сүүлээр бүх нийтээр сонгон шалгаруулалт явуулан хүүхдүүдээ бэлтгэдэг. Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой.
 “Цөмөөхэй” балетын тоглолтод энэ жил 199 хүүхэд тоглоно. Монголын хүүхэд багачуудтай уулзаад, зургаа дахь жилтэйгээ золгож буй “Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдийн тоо одоо 1000 хол давжээ. Тоглолтод Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох юм. Энэ тухай Д.Алтанхуяг “Би Хөвсгөлд аялж яваад санаандгүй 11 настай цаатан хүүтэй тааралдсан юм. Тэгээд цаа бугыг нь сонирхох зуураа хүүд тоглолтынхоо зураг, бичлэгийг нь үзүүлэхэд ихэд сонирхон хүлээж авсан. Ийнхүү энэ удаагийн тоглолтод Хөвсгөл аймгаас цаатан хүү Сугараа ирж оролцоно. Тиймээс энэ удаагийн “Цөмөөхэй”-д сонгон шалгаруулалтад тэнцсэн шинэ хүүхдүүд тоглохоос гадна шинэчлэгдсэн дүр төрхтэйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм” гэв.
 Цаашид “Цөмөөхэй” тоглолтыг аймаг, орон нутгийн хүсэлтээр хөдөө орон нутагт тоглох боломжтой ажээ. Энэ тоглолтоор хүүхэд багачуудаар дамжуулан нийгэмд урлагийн боловсрол олгож, хүүхэд багачуудад хүмүүжил төлөвшлийг олгох зорилготой. Мөн эмзэг бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах юм.
Тийм болохоор ч бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй” гэдгийг онцлов.
Урлаг бол хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетыг бий болгосон гэж баярладаг.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран “Балет бол маш их баялаг урлаг. Би анх балетыг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-ын тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон.
 Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com