Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Археологи ба урлаг

М.СОДОН-ЭРДЭНЭ

 Археологийн дурсгалуудыг үзэж, танилцсаны дараа уран бүтээлч хүний оюунд ямар зүйл бууж, түүнийгээ хэрхэн илэрхийлж үзэгчдэд хүргэхийг тольдохоор 976 галерейг зорилоо. Танхим хоосон ч юм шиг мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ ямар нэгэн нууц цаана нь байгаа...

 “Яруу найраг бол үгэндээ, хөгжим аялгуу нь эгшгэндээ баригддаг байтал дүрслэх урлаг ямар өргөн уудам, хэчнээн агуу юм бэ” хэмээн энэ үзэсгэлэнг үзэхээр ирсэн нэгэн уран бүтээлчийг уулга алдахад би ч гэсэн түүнтэй санал нэгдсэн. Цаг хугацаа, орон зай, арга техникт баригдахгүй эрт эдүгээг холбосон эдгээр бүтээл тунгаан бодох, тогтож суух, өөрийнхөө тухай цэгнэх боломж өгөхөөр юм билээ.

 Өнгөрсөн оны долдугаар сард уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-ын Йелийн их сургууль болон ШУА-ийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй Тарвагатайн хөндийн археологийн судалгаатай танилцахаар Булган аймгийн Тэшиг суманд очжээ. Уг судалгааг Йелийн их сургуулийн доктор Уилльям Гарднер, доктор Б.Жаргалан нар удирдан 2010 оноос ажиллаж буй юм.
Нэг газар нутаг дахь өөр өөр цаг үеийн дурсгалын бөөгнөрөл гэж хэлж болохоор энэ газрыг судлах нь сонирхолтой байсан тухайгаа эрдэмтэд ч онцолж байсан.

 Түүхийн шинжлэх ухааны эх хэрэглэгдэхүүний нэг болох эд өлгийн дурсгалыг тусгайлан судалж, он цагийн тогтоон, түүхчлэн бичдэг шинжлэх ухааны нэгэн салбар нь археологи юм. Эртний судлал хэмээн орчуулагддаг шинжлэх ухааны энэ төрөл эртний Грект МЭӨ IV зууны үед үүсчээ. Харин Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхон голын хөндийгөөс эртний Түрэгийн үл уншигдах бичээст хөшөөг 1889 онд олж, Монголын эзэнт их гүрний нийслэл Хар Хорум хотын туурийг малтаж, эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн цагаас Монголд археологийн судалгааны ажил эхэлсэн гэж үздэг. Түүний дараа Финляндын эрдэмтэн Г.Гейкелээр удирдуулсан шинжилгээний анги 1890 онд Хөшөө Цайдамд дахь Билгэ хаан, Культегиний хөшөөний руни бичээсийг судалсан бол 1891 онд Оросын ШУА-аас академич В.В.Радловын тэргүүлсэн тусгай шинжилгээний ангийг Монголд томилон ажиллуулсан байдаг. Ийнхүү гадаадын судлаачдын анхаарлыг татаж байсан Монгол оронд 1921 онд Судар бичгийн хүрээлэн буюу одоогийн ШУА байгуулагдсанаар түүхийн кабинеттай болж тэндээ археологийн дурсгалыг илрүүлэн, судалж, мэдээлэл бэлтгэдэг болжээ.

 Өнөөг хүртэл манай археологичдын малтаж, илрүүлж, судалсан ажил олон археологич уран бүтээлчийг холбосон төсөл хэрэгжиж байсангүй.
Уг төсөл Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг Тарвагатайн голын хөндийд хэрэгжиж буй. Судлаачид археологийн судалгаа, малтлагын үр дүнд олдсон эд өлгийн хэрэглэгдэхүүнийг шинжилж, дүгнэх замаар тус хөндийд амьдарч байсан эртний нүүдэлчдийн амьдралын хэв маяг, аж ахуйг тодорхойлох зорилготой байгаа ба эртний нүүдэлчдийн бууц газар, гэр бүлийн бүтэц зохион байгуулалт дээр тулгуурлан тухайн орон нутгийн онцлог, ямар зорилготой хүмүүс цугладаг байсан газар болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм билээ.

 Тухайлбал энэ газраас адуугаар өргөл өргөж байсан болов уу гэмээр ул мөр илэрсэн нь монголчуудын эртний шүтлэг, шашны онцлогийг харуулах давуу талтай. Мөн сүүлийн жилүүдэд судлаачид Тэшиг хавийн эртний цаг уур, хүрээлэн буй орчин ямар байсныг тогтоохоор ажиллаж байна. Энэ нь цаашлаад нүүдэлчид цаг агаар, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд ямар хариу үзүүлж байсныг харуулах байдлаар холбогдох юм.

 Археологийн судалгааны тайланг мэргэжлийн хүмүүс шимтэн сонирхохоос гадна жирийн иргэд, хэн гэж хаан язгууртан, хэдий хугацааны өмнө энд аж төрж байсныг өгүүлсэн ерөнхий мэдээлэл л сонирхолтой байдаг.

 Тэгвэл ийнхүү өрөг урлаг болон видео артын бүтээл болгон археологийн судалгааны үр дүнг тухайн уран бүтээлчийн мэдрэмжтэй холбон танилцуулснаар гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх боломж бүрджээ.
Тухайлбал уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Хоосон” бүтээлээ Б.Жаргалан докторын ярианаас сэдэвлэсэн аж. Тухайн малтлага хийж байсан газраа зааж “ Хүн байгаль, хүн байгаль, хүн байгаль...” гэж хэлэхийг нь сонсоод нэгэн цаг үед амьд оршин байсан хүн үгүй болж, байгаль түүнийг өөрийнхөө давхаргаар бүрхээд дараа нь тэр газарт дахиад л өөр хүн амьдарна. Амьдрал, үхэл давхарга давхаргаараа харагдаж байгааг харахад хорвоогийн хоосон чанарыг илүү мэдрүүлсэн гэдэг. Тиймдээ ч гурван минут гаруйхан үргэлжлэх видео, даавуун өрөгтэй хослон энэ бүхнийг ойлгуулах нь сонин.

 Энэ танхимд тавигдсан “Сар=хором” нэртэй Г.Мөнхболорын уран зураг бүр ч ихийг өгүүлнэ. Түүний хувьд өвөг дээдсийн онгод сүнс, од эрхэс, шавж, ургамал, бодол, зүүд, цаг зуурын бүхнийг бүтээлдээ барьж үлдэх оролдлого хийх ч эрлээ олоогүй мэт санагдуулна. Магадгүй энэ эрэлд эцсийн хариулт ч үгүй болов уу.
Ё.Төгөлдөрийн хувьд шавж болон мод судлаачдыг ажиглан, тэндээс олдсон биетийг цуглуулан давирхайн баримал урлажээ. Уйгарын үеийн судалгаа, өнөө цагийн шавж гээд л утга агуулга нь холбогдохгүй байгаа юм шиг хэрнээ өргөн цар хүрээг хамарч байгаа учраас дүрслэх урлагийн бүтээлийг юунд ч баригдахгүй уужим болсонтой санал нэгдэв. Магадгүй археологи өөрөө хамгийн төгс контемпорари урлаг ч юм бил үү.

 976 арт галерейд уржигдар нээлтээ хийсэн энэ үзэсгэсэн хоёрдугаар сарын 1 хүртэл үзэгчдээ угтана. Дараа нь АНУ-г зорино. Учир нь урлагаар дамжуулан археологийн судалгааг таниулах зорилготой энэ төслийг Төрийн Департментын STRAX хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ЭСЯ, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулсан аж. Монгол олдвор, монгол уран бүтээл холын улсад хорвоогийн утгыг таниулахаар ийн нүүдэллэх гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com