Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
“Монголын бүжигчин Д.Нацагдорж гэж зарлуулаад дэлхийн тайзнаа урилгаар тоглохыг мөрөөддөг”

М.НАНДИН

 Балетын түүх XV зуунаас эхэлдэг. Хоёр зууны дараа тайзны хэлбэрт шилжиж, Францын XIV Людовик хааны (1643-1715) үед бие даасан урлагийн төрөл болж тодорчээ. Франц хэлний ballare буюу бүжиглэж байна гэсэн үгнээс үүсэлтэй балетын урлаг нь үйлдэл, хөдөлгөөн, хөг аялгуунд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг онцлогтой. Яруу уянгалаг хөгжмийн аялгуунд хараа дээгүүр алхлах эдгээр бүжигчид хүний биеийн төгс сайхныг гайхуулах авай.

 Энэ удаа “Сонгодог урлаг”-ийн хойморт эдүгээ цагийн эрэгтэй гоцлоочдыг тэргүүлж буй нэгэн залуутай ярилцлаа. Түүнийг Дашдоржийн Нацагдорж гэдэг. УДБЭТ-ын тайзнаа тоглож буй дэлхийн болон үндэсний балетын гоцолж, сонгодог урлагийг шимтэн үздэг хүмүүсийн хараанд өртөөд буй түүний ертөнцөөр аялуулъя.

-“Хунт нуур”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Цөмөөхэй” гээд таны бүжиглэсэн дүрүүд үзэгчдэд хэдийнэ таалагдаад эхэллээ. Мэдээж өөртөө болон хэн ч 100 хувь төгс санагддаггүй. Гэхдээ энэ туршлага багагүй олон жилийн хөдөлмөртэй холбогдож байгаа. Манай уншигчдад түүхээсээ хуваалцаж болох уу?
-Баярлалаа. Өөрийнхөө санаанд хүрсэн дүрээ хараахан гаргаж амжаагүй л явна. 2008-2015 онд Монгол Улсын консерваторт суралцаж төгсөөд театртаа ирсэн. Таван жил ажиллаж байна. Арав гаруй балетын гол дүрд тоглоод байна. Өөртөө сэтгэл ханана гэж ер нь байхгүй байх аа.

-Хэн багшийн шавь билээ?
-Сургуульдаа бол Х.Мөнгөнхөлөг багшаараа заалгаж байлаа. Одоо энд олон шилдэг багш нараасаа суралцаад явж байна даа.
-Эрэгтэй хүүхдүүд өөрийн сонирхлоороо энэ мэргэжлийг сонгох нь ховор. Хэн нэгэн чиглүүлсэн байх нь элбэг…
-Манай ээж бүжиг дэглээч, багш хүн. Багаас маань л намайг балетчин болгоно гээд харчихсан байсан учраас 12 настай хүүгээ Хөгжим бүжгийн коллежид оруулсан. Жил гаруй дотуур байранд амьдраад, дараа нь ганцаараа бие даан амьдарч эхэлсэн. Манайх Хөвсгөлийн айл.
-Бусдаас илүү л байж гоцлооч болсон байх. Өдөрт хэдэн цагийг бэлтгэлд зориулдаг вэ?
-Монголын бүжигчин Д.Нацагдорж гэж дуудуулаад Дэлхийн тайзнаа урилгаар тоглох их том мөрөөдөлтэй. Тиймдээ ч бусдаас илүү байх ёстой гэж өөрийгөө шахаж, шаарддаг. Өдөрт ядаж найман цаг бэлтгэл хийхийг боддог.


-Хамгийн сүүлд ямар тэмцээнээс шагнал хүртсэн билээ?
-ОХУ-ын Пермь, БНСУ-ын Сөүл, Бусанд болсон олон улсын балетчидын уралдаанд оролцож байсан. Бусаны уралдаанаас хүрэл медаль хүртсэн. Мөн Монголд болсон олон улсын тэмцээнд балетын төрлөөр мөнгө, модерн төрлөөр хүрэл медаль авсан. Модерн бүжгээ өөрөө дэглэж, бүжиглэсэн.
-Балет дээшээ тэмүүлсэн хэлбэртэй, сонгодог дэгтэй. Модерн болохоор илүү чөлөөтэй. Аль нь илүү гоё санагддаг вэ?
-Хоёулаа л надад гоё. Сонгодог бүжиг цэмцгэр, жимбэгэр, гоо сайхныг харуулсан төгс бүтээл. Харин модерн бол сэтгэхүйг чөлөөлж, мэдрэмжээ цацах боломж олгодог.
-Ингээд бодохоор таны ертөнц их олон өнгөтэй байх аа. Өөр ямар хоббитой вэ?
-Надад маш олон сонирхол бий. Одоогоор өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж яваа болохоор тийм ийм гэх нь илүүц байх аа. Балет бол залуу насны урлаг. Тэгэхээр дараа нь юу хийхээ төлөвлөх ёстой. Шүлэг, хөгжим гээд урлагийн өөр төрөл зүйлүүдийг сонирхон суралцаж, оролдож байгаа.


-Тайзан дээрээс үзэгчид рүү маш сайхныг түгээхийг уран бүтээлчид зорьдог. Тэдэнд түгээсэн эрч хүч, эргэн танд ирэхдээ юу мэдрүүлдэг вэ?
-Маш олон хүн рүү хэр чадлаараа илгээсэн тэр мэдрэмж маань буцаж ирэхдээ илүү том болж, амттай мэдрэмж төрүүлдэг.
-Тэр дундаа ямар тоглолтоос тийм сайхан мэдрэмж авсан бэ?
-”Хунт нуур”-ын падетруа, сургууль төгсөхдөө бүжиглэж байсан “Кармен”-ы Дон Хозе, “Цэнхэр нүдэн бүсгүй”-н падедег дурдаж болох юм.
-Хүүхэд байхдаа хамгийн анх ямар балет үзэж байсан бэ?
-”Шелкунчик”


-Тэгвэл одоо “Цөмөөхэй-д өөрөө гоцолж байгаа байх аа. Та эрэгтэй бүжигчдээс хэнийг үзэх дуртай вэ?
-Тийм ээ. Сурдаг байхдаа Д.Алтанхуяг ахын тоглолтыг үзэх дуртай байсан. Хааяа л ирж тоглодог байсан л даа. Одоо хамт бүжиглэж байгаа н.Эрдэнэболд ахыг үзэх дуртай.
-Эмэгтэй бүх гоцлоочидтой л хамтран бүжиглэж байгаа байх аа?
-Тийм ээ. н.Дүүрэнжаргал миний партнёр. Мөн бусад эмэгтэй бүжигчидтэй хамтран бүжиглэдэг.
-Балетын эмэгтэй жүжигчид каски дээрээ зогсохоор өндөр болчихно. Тэгэхээр эрчүүд нь нуруулаг байх хэрэгтэй байх. Д.Нацагдоржийн өндөр хэд вэ?
-176 см. Ер нь 180 см байхад л болно байх аа. Хэт өндөр, хэт намхан биш бол.
-Одоо бас уралдаанд оролцохоор бэлдэж байгаа юу?
-Тийм ээ. Дөрөвдүгээр сард ОХУ-д “Арабеск” уралдаанд оролцоно.
-Амжилт хүсье.

 Балет нь хөгжим, зохиол, бүжгийн нийлмэл урлаг учраас үйл хөдлөлөөр жүжиг тоглож буй хэлбэр хэмээн ойлгож болно. Тэгвэл үйлдлээрээ тоглож байгаа эдгээр бүжигчдийн балетын жүжигчин хэмээн хэлэх учиртай. Балетын жүжигчдийг бага наснаас нь эхлэн бэлтгэдэг бөгөөд 12 наснаас хэтэрвэл оройтсонд тооцдог байжээ. Биеийн ерөнхий байдал, хөгжмийн сонсгол, мэдрэмжийг нь шалгаж ирээдүйн жүжигчдийг сонгодог ч эндээс сайн бүжигчин төрөх магадлал 40 хувьтай байдаг гэсэн.

 Дан ганц зөв хөгжсөн булчин, шөрмөс, уян налархай хөдөлгөөн байгаад бүжигчин болохгүй. Хамгийн чухал нь мэдрэмж, мэдрэхүй. Үнэрлэх, сонсох, харах, амтлах, хүрэх таван мэдрэхүйгээ хөгжүүлж, биеийн доторх мэдрэжмийн “нарийн шөрмөсөө” хөгжүүлж чадсан хүн л балетын жүжигчин болдог биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com