Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дотно эгшиглэн

 Сэтгэлийн утсыг хөндөх шидтэй энэ хорвоогийн хамгийн уянгалаг хөгжмийн зэмсэг нь виолончель. Итали хэлнээс гаралтай violoncello, cello гэдэг үгийг монголчууд морин хийл хэмээн орчуулан хэрэглэж буй. Гэхдээ зарим мэргэжилтэн энэ орчуулгатай санал нийлдэггүй.
Бүсгүйн гоолиг биеийг санагдуулам хэлбэртэйгээс гадна эмэгтэй хүний хамгийн нарийн хоолой болох колоратур сопранаас эхлээд эр хүний хамгийн бүдүүн хоолой болох басс хүртэлх өнгийг гаргах чадалтай учраас энэ хөгжим хүний сэтгэлд хамгийн ойр өнгөөр эгшиглэдэг. Дэлхийд алдартай кино найруулагчид нь энэ “чадвар”-ыг нь ашиглан киноныхоо уянгын халилтай хэсэгт челийн гоцлол тоглуулсан байх нь бий.

100 жилийн туршлага

 Италийн хөгжим урлаач мастерууд XVI зууны эхээр виолончель хөгжмийг зохион бүтээсэн ч өнөөгийн хэлбэр дүрс, аялгууг бий болгохын тулд 100 гаруй жил судалж, туршсан гэдэг. Тиймдээ ч XVII зуунд дороо хатгууртай чель бий болж хөг аялгуу нь ч сонгодог найрал хөгжмийн суурь болсон түүхтэй.
Бүрэн хэмжээний найрал хөгжимд 12 челист (Виолончель тоглодог хөгжимчнийг челист гэнэ) байх учиртай. Одоогийн байдлаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Улсын филармонийн симфони найрал хөгжимд тус бүр зургаан челист бий. Мөн Морин хуурын чуулга ч морин толгойтой дунд хуур хэмээх хөгжмийг бүрэлдэхүүндээ багтаасан нь челийн нэг төрөл юм. Хөгжим бүжгийн коллежид челист мэргэжлээр сурч, төгссөн оюутнууд энэ чуулгад ажиллаж байгаа аж.

Морин хийлийг “моодонд” оруулсан хөгжимчин

 Хятад гаралтай АНУ-ын иргэн Ёо Ёо Ма челийг дэлхийд алдаршуулж, энэ хөгжмийг сонирхогчдын тоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. И.С.Бах хийл, морин хийлд зориулсан сонгодог хөгжим олныг бичсэн бол тэдгээрийг бүгдийг тоглож, олны хүртээл болгосон хүн нь Ёо Ёо Ма. Тэрбээр орчин үеийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Эннио Морриконийн зохиолуудыг тоглож цомог гаргасан нь өдгөө хөгжимчдийн анхаарлыг соронз мэт татаж буй. Тухайлбал, Монгол Улсын консерваторийн виолончель хөгжмийн багш Ш.Дуламсүрэнтэй уулзахдаа энэ тухай яриа өрнүүлэхэд “Тэр бол гайхамшиг” хэмээн дуу алдаж байсан юм.
Ш.Дуламсүрэн багш Монголын анхны виолончелийн чуулгыг байгуулсан хүн. Мөн гадаадад буюу ЗХУ-ын Армянд виолончель хөгжмийн мэргэжлээр суралцаж төгссөн, анхны хөгжимчин. Түүний олон шавь олон улсын хэмжээний хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцдог.

“Овоо хараанд өртсөн нь”

 Монгол Улсын консерваторийн утсан хөгжмийн тэнхим байгуулагдаад 60 гаруй жилийг ардаа үдэж буй. Гэсэн ч 1990 оноос өмнө гадаад харилцаа хаагдмал байсан учраас манай хөгжимчид олон улсын уралдаанд оролцдоггүй байжээ. Харин ардчиллаас хойших он жилүүдэд ОХУ-ын Улаан-Үдэд анх удаа монгол хүүхдүүд уралдаанд оролцсон гэдэг. Челист болохоор суралцаж байсан гурван хүүхэд уралдаанд оролцоод хоёр нь нэгдүгээр, нэг нь хоёрдугаар байр эзэлжээ. Дараа нь Красноярск хотноо болсон олон улсын утсан хөгжимчдийн тэмцээнд тэд амжилтаа давтаж, тэр ч бүү хэл багшийг нь уралдааны шүүгчээр урьсан байгаа юм. Ийнхүү монголчууд нэгэн жаран хөгжүүлсэн сонгодог урлагаа дэлхийн хэмжээнд хэрхэн үнэлүүлж болохоо мэдэрсэн.

Төрийн шагналтнууд челийн чуулгад зориулан хөгжим бичжээ

 Монголын анхны виолончелийн чуулга 2008 онд 12 хөгжимчний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ш.Дуламсүрэн багш хоёр Герман нэгдсэний 10 жилийн ойд зориулсан сонгодог хөгжмийн тоглолтыг үзээд ийм чуулга байгуулах хүсэлтэй болжээ. Тухайн үед Европын холбооны улс бүрээс ирж, өөрийнхөө хүсэл тэмүүллээр нэгдсэн 300 челист нэгэн тайзнаа тоглож олныг алмайруулсан гэдэг. Чель хөгжмийг олуулаа тоглох тусам илүү уянгалаг, сүрлэг сонсогддог учраас энэ тоглолт түүний сэтгэлээс гараагүй юм билээ. Мэргэжил дээшлүүлэн суралцаж ирснээсээ хойш энэ тоглолтын чинээнд хүрэхгүй ч челийн чуулга байгуулж чадвал хөгжмийнхөө гайхамшгийг мэдрүүлэх болно хэмээн итгэж байв. Түүний хүсэл биелж чуулга байгуулагдсан. Бас Төрийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд хийдэг тоглолтуудад энэ чуулга заавал уригдаж, оны шилдэг бүтээлчдийн “Виртуоз” нэгдсэн тоглолтод оролцох болжээ.
Сонгодог урлагийн сайхныг танилцуулж байгаа энэ чуулгын үйл ажиллагааг дэмжин Монголын урлагийн зөвлөл Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарт захиалан виолончельд зориулсан зохиол бичүүлж ч байсан. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гоцлол челистэд зориулсан “Скерцо”, Б.Шарав агсан челийн чуулгад зориулсан “Аялгуу” хэмээх бүтээлээ туурвисан байдаг.

Хөгжим ба гар

 Дунд сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын консерваторийн байранд хөл хөдөлгөөн ихэсдэг. Жил бүр ирээдүйн авьяастнуудыг шигшиж, сонгох шалгаруулалт болдог учраас тэр. Багш нар хөгжимчин болохоор ирсэн багачуудын сонсголыг шалгахаас гадна гарыг нь татаж чангааж, эргүүлж, тойруулж харах нь жигтэй. Учир нь хөгжимчин хүний алга том, өндөг зузаан, хуруу жигд хэмжээтэй байх ёстой аж. Тэр тусмаа челист болох хүний гарын хэмжээ хамгийн чухал нь. Жижиг гартай хүүхэд гурван цаг давтаж сурах хөгжмийг том гартай хүүхэд 30 минутад сурчихдаг аж.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com