Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Перформанс урлагийн том төлөөлөгч Улайг бүгд дурсч байна

 Улай нэрээр дэлхийд алдаршсан Герман гаралтай уран бүтээлч Фрэнк Увэ Лэйзипн нь перформанс урлагийн том төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Дэлхий даяар энэ урлагийг сонирхогч мөн түүний үзэгч шүтэн бишрэгчид нь харууслын мэдээ хүлээж авлаа. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Улай хорт хавдрын улмаас 76 насандаа нас барлаа гэсэн мэдээ урлагийн ертөнцөд тархав. Тэр 76 настай байсан бөгөөд хорт хавдартайгаа багагүй хугацаанд тэмцсэн юм.
Үл ойлгогдом дотоод ертөнц, этгээд сонин санаа шийдлээрээ нэрд гарсан Улай өөр шигээ нэгнийг олсон нь Марина Абрамович юм. Тэр Марина Абрамовичтай 1976 онд Амстердамд танилцаж 12 жил хамтдаа амьдран, перформанс буюу үйлдлийн урлагаа хамтран бүтээж дэлхийн дүрслэх урлагийн салбарт цоо шинэ тэсрэлтүүдийг авчирч чадсан, хамгийн нэртэй уран бүтээлч хос болсон юм.
Тэд 1988 онд Хятадын Цагаан хэрмийн хоёр үзүүрээс 6000 гаруй километр газрыг явган туулж, тэг дунд нь уулзан, бие биедээ “баяртай” гэж хэлснээр харьцаагаа дуусгавар болгож байсан түүхтэй. Тэр нь Улай, Марина Абрамович нарын хамтарсан хамгийн сүүлийн үйлдлийн урлаг болсон. Үнэндээ тэд энэ урт замыг хоёр талаасаа туулж ирээд хуримаа хийхээр төлөвлөсөн байсан гэдэг. Харин Хятадын талаас зөвшөөрөл авах гэж найман жилийг зарцуулснаас болж тэр хооронд хосуудын харилцаа хөндийрч салахад хүрчээ. Түүнээс хойш таван жилийн дараа Улай Маринаг хамтын бүтээл, оюуны өмч ашиглах гэрээгээ зөрчсөн гэж шүүхэд өгч, 2016 онд Голландын шүүхээс Улайгийн талд шийдвэр гаргажээ. Ингээд Марина 250 мянган евро төлжээ. Улай, Марина Абрамовичтай хамтрахаас өмнө болон хойно ч гэрэл зургийн бүтээлүүдээ туурвисаар байсан.
Тэдний уран бүтээлээс гадна хамтын амьдрал нь олон хүний сонирхлыг татаж ярианы сэдэв болдог байв. Хэтэрхий өөрийнхөөрөө хосууд нэг дор удаан байх хэцүү байсан гэдэг. “Улайг ойлгоход маш их хугацаа шаардагддаг, магадгүй бидний амьдралын бүхий л хугацаа хэрэгтэй” гэж Марина Абрамович хэлсэн байдаг.
Улай биеэ муудаж буй үйл явцыг ашиглан уран бүтээлдээ ашиглажээ. Тэр ус ихээр ууж, боловсруулахад нь анхаарлаа хандуулж үүгээрээ үйлдлийн урлагийг илүү гүнзгий ойлгоход тусалдаг байжээ. Тэрээр “Би бие махбодыг хэрхэн цэвэршүүлж, өөр нэгэн чухал биет болгон хувиргаж болох талаар бодож эхэлсэн. Биеийн 70 орчим хувь уснаас бүрддэг, тэгэхээр усыг л цэвэрлэх санаа төрсөн” гэж Улай хэлсэн билээ.
1943 онд ХБНГУ-ын Солинген хотод төрсөн Улай нь Любляна руу нүүхээс өмнө Амстердамд ажиллаж, амьдарч байсан ба тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 76 насны төрсөн өдрөөрөө Сан байгуулж Төслийн орон зай нээжээ.
2019 оны арваннэгдүгээр сард Амстердамын Стэдэлэк музейд Улайгийн ретроспектив үзэсгэлэн нээгдсэн бөгөөд уг үзэсгэлэн нас барсан хойно ч ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэн гарах юм байна.
Улайг урлагийн ертөнцийнхөн жинхэнэ чөлөөт сэтгэгч, анхдагч, өдөөгч, түүхэн уран бүтээлч төдийгүй гэрэл зураг, сэтгэлгээнд тулгуурласан үйлдлийн болон биеийн урлагийн огтлолцол дээр ажилладаг уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрдөг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com