Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Цагаанбаяр: Бүжгийн талбайд хүнийг нийгмийн гарал үүсэл, мэргэжлээр нь ангилдаггүй

Бүжгийн спортын мастер, дасгалжуулагч Баяртогтохын Цагаанбаяртай ярилцлаа.

 

-Та их залуу хүн юм. Өөрийгөө танилцуулаач?
-Би тийм ч залуу биш л дээ. Урлагийн, спортын хүн болохоор овор багатай. Бүжгийн спортоор 22 дахь жилдээ хичээллэж байна. Одоо бүжгийн спортын дасгалжуулагч хийдэг. Хоббигоо мэргэшил болтол хөгжүүлж явсан гэсэн үг.
Бүжгийн спортын холбооны сертификаттай. Багш, дасгалжуулагчаар 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэхдээ би МУИС-ийн Хот төлөвлөлтийн ангийг төгссөн, магистр хамгаалсан.

-Та сурсан мэргэжлээсээ тэс хөндлөн, өөр чиглэлээр ажиллаж байгаа юм байна шүү дээ. Хэцүү байсан уу?
-Мэдээж амархан байгаагүй. 22 жилийн хугацаанд маш их хөлс, хөдөлмөр, тэсвэр тэвчээр зарцуулж, олон даваа гүвээг давсан, унаж босч цөөнгүй ялалт байгуулсан.
Та, мэргэжлээсээ өөр тийш салаад явчихсан байна гэлээ. Үгүй шүү дээ. Би хот төлөвлөлтийн мэргэжилтэй. Бид хотыг, хотын гудамж талбай, хөдөлгөөнийг төлөвлөнө. Үүнийг бүжигтэй хослуулдаг байхгүй юу.

-Тэгэхээр таны мэргэжил бүжигт хэрэгтэй гэсэн үг үү?
-Хэрэгтэй. Хүмүүс алхаж, дугуй унаж, бүжиглэж, эрүүл мэнддээ анхаарах ёстой. Энэ чинь л миний мэргэжил, хот төлөвлөлттэй холбогдож байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүс бүжгийн спортыг их сонирхох болжээ. Танд энэ хэрэгцээ мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байгаа. Нэг үеэ бодоход хүмүүс бүжгийг сайн мэддэг, ач тусыг нь нийгмээрээ ойлгодог болчихсон байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бүжгийн дугуйланд хичээллэхийг дэмждэг, дагуулаад ирдэг болсон байна. Гол нь энэ сургалт их өгөөжтэй, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхээс гадна ёс суртахуун, хүн талаас нь хүмүүжүүлдэг, нээдэг гээд олон давуу талтай.

-Та хэдээс хэдэн насныхантай ажиллаж байна вэ?
-Найман настай балчраас наян настай буурал гэдэг шиг над дээр хамгийн бага нь дөрвөн настай хүүхэд байна. Дугуйлан секцэнд зургаан настайгаас нь авах ёстой боловч зуны амралтаар нь ах, эгчийг нь дагуулаад бүжгийн дугуйланд явуулж байна. Тэр жаахан хүүхэд нэг, хоёр сарын дотор их юм сурна. Хамгийн ахмад нь 66 настай ах байна. Хижээл насныхан нэлээн бий. Тэд бол нийгэмд хамгийн их баялаг бүтээж байгаа хүмүүс шүү дээ. Нэг үеэ бодоход хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болчхож.
Харин залуучууд л харьцангуй цөөн байгаа. Гэхдээ манайд залуусын сонирхдог бүжгүүд нь байдаг.

-Бүжгийн дугуйланд хүмүүс ямар зорилгоор ханддаг вэ?
-Арван хүн ирлээ гэж бодоход зургаа, долоо нь турах, биеийнхээ галбирыг засах сонирхолтой байдаг. Хоёр хүн нь бүжгийн эвсэлтэй болъё гээд, харин үлдсэн нэг хүн нь л эрүүл мэнддээ анхаарч, гоо сайхан, залуу насаа удаан хадгалах гэж хандаж байна. Тэгэхээр өөртөө санаа тавьдаг, ажил амьдралаа зохицуулчихсан, эрүүл байхын үнэ цэнийг мэдчихсэн тэр хүн хамгийн мундаг нь юм.

-Эрүүл мэндийнхээ төлөө явж байгаа хүний тоо өсч байна уу?
-Өсөх хандлагатай байна. Зөвхөн бүжгийн спортоор хичээллэхээр хандаж байгаа хүмүүсийн байдлыг ажиглахад хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хандлага нь харьцангуй өөр болж байна шүү. Зарим хүн багш дасгалжуулагчаас илүү их юм шаарддаг, маш их мэдлэгтэй болсон байна. Тэгэхээр багш нар шавийнхаа шаардлага, хүсэлтийг дагаж хөгжих боломжтой болчихлоо. Жишээ нь би тураадаг, галбиржуулдаг дасгал заахад хажуугаар нь тэд надаас зөв дадал, хооллолтын талаар зөвлөгөө хүсдэг. Тэр шаардлагынх нь дагуу өөрийгөө хөгжүүлэх, унших, судлах шаардлагатай болдог. Тэгээд хичээгээд л явж байна.

-Таргалалт нийтийг хамарч, нэг төрлийн өвчин болчхоод байгаа. Та үүнийг их анзаардаг байх л даа?
-Тийм ээ. Хоёр хүн тутмын нэг нь тарган болж таарч байгаа. Энэ асуудал Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, түгшээж байна.

-Та нэг талаараа таргалалтай тэмцэгчдийн нэг болжээ. Таргалалт яг юунаас шалтгаалж байна вэ?
-Гол нь амьдралын хэвшил, хооллолтоос шалтгаалдаг. Хүмүүс дасгал хөдөлгөөн хийхгүй байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн дийлэнх нь хөдөлгөөний дутагдлаас болж таргалж байна. Ихэнх хүмүүс гэрээсээ гараад машин руугаа үсрээд орно, ажил дээрээ баахан суугаад, орой нь машинаасаа үсэрч буунгуутаа гэртээ ороод хэвтээд өгдөг. Шатаар өгсч уруудах, ажлын өрөөнд холхих, алхах нь хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, зөндөө калори шатаана.
Таргалах эсэх нь хувь хүнээс өөрөөс нь хамаарч байна. Хүн бүр өөртөө анхаарч эхэлбэл таргалалт үгүй болно, нийгмээрээ чив чимээгүй болчихно шүү дээ.

-Тэгэхээр таргалсан хүн айх ёсгүй гэж ойлгож болох уу?
-Айх ёсгүй. Харин өөртөө анхаарах цаг болсныг ойлгох хэрэгтэй. Манайд чөлөөт цагийн соёл гээд бүхэл бүтэн цогц зүйл түрж ороод ирлээ. Тэр соёлыг дагаад фитнесс, бүжгийн клуб, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг цогц байгууллага олон болчихлоо. Та хэрэв таргалаад байгаа бол хандах, зөвлөгөө тусламж авах газрууд олон, сонголт хувилбар байгаа. Тэдгээр газрууд цагийн хувьд ч уян хатан, хүнийхээ боломжид тулгуурласан байдлаар ажиллах болсон. Тэгэхээр хувь хүн өөрийгөө зоригжуулж, тэдгээр багш, дасгалжуулагч нартай уулзах хэрэгтэй. Түүнээс цааш бүх юм тодорхой болно. Хэрэв гэртээ санаа зовоод суугаад байвал бахь байдгаараа явсаар нэг мэдэхэд он жилүүд өнгөрч таргалалттайгаа дасан зохицож, өвчилж эхэлдэг.

-Бүжгээр хичээллэхэд илүү их таашаалтай, хурдан турдаг гэж хүмүүс ярих болсон. Бүжиглэх нь жин хасахад хэр үр дүнтэй вэ?
-Бүжгийн дугуйланд явсан хүн зовж турахгүй, маш жаргалтайгаар жингээ хаяна гэсэн үг. Үүнээс илүү зөв сонголт гэж хаа байх вэ дээ. Нэг жишээ хэлье л дээ. Зумба гэж бүжиг байна. Энэ бүжиг хөдөлгөөнөөр галбиржуулж тураадаг. Хүмүүс дасгал хөдөлгөөн хийж, зовж ачаалал авах биш, бүжиглээд, аз жаргалын гормон ялгаруулаад, сэтгэлийн баясалтай турдаг.

-Бүжиг хийж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс яах вэ?
-Хүмүүст бүжгийг 8, 16 тоот алхаа гишгээ буюу багаас нь эхлээд заана. Суурь, үндсэн алхаанаас эхлэхээр ямар ч хүн дагаад хөнгөхөөн сурчихдаг.

-Бүжиглэдэггүй хүн маш их ичдэг. Тэр айдсыг яаж даван туулах вэ?
-Гол нь багштайгаа хамт эхлэх хэрэгтэй. Хамтдаа толь руу харж зогсоод бүжиглэж эхлэхэд хоёр удаагийн хичээлийн дараа айдсыг бүрэн ялна. Хүн болгон бүжиглэж чадна. Нэгээс гурав хүртэл тоолж чаддаг бол та бүжигчин болж чадна. Хүмүүсийн бүжгийн эвсэл, хөдөлгөөн сурах, хүлээж авах дараалал нь хурдан удаан гэсэн ялгаатай байдаг болохоос огт эвсэлгүй хүн гэж байдаггүй. Өөрийгөө чадахгүй, огт эвсэлгүй гэж боддог хүнд зориулсан нэг хөдөлгөөнөөс эхлээд хөдөлгөж заадаг сургалт бий.

-Огт бүжиг хийдэггүй хүн ирэхэд танд инээдтэй санагддаг уу?
-Үгүй. Таны ажлыг мэдэхгүй хүн ирээд танаас ажлыг чинь асуухад таны инээд хүрэхгүй биз дээ. Түүнтэй адил бид ажлаа хийж байгаа учраас тайлбарлаж, зааж өгөх нь багшийн үүрэг.

-Эрэгтэйчүүд ирдэг үү?
-Эрчүүд харьцангуй цөөн байгаа. Арван хүн тутмын нэг нь л эрэгтэй байдаг. Гэхдээ бүжгэнд ордог эрчүүд олон. Бүжиг бол соёл, жентельмэн хүний эзэмшвэл зохих нэг эрдэм юм. Эмэгтэй хүнийг уриад талбай дээр уйдаахгүй гоё бүжиглэх чадвартай байх ёстой гэдгийг мэдсэн хүмүүс шууд орж ирдэг.

-Зан харилцаанд гарах өөрчлөлт гэвэл?
-Бүжиг хүний зан харилцаанд маш сайнаар нөлөөлнө, засна. Үгээр хэлэхгүй ч хүний ухамсарт шууд нөлөөгөө үзүүлдэг нь бүжгийн гайхамшиг юм. Та өдөр тутмын ажлын, гэр бүлийн харилцаанаасаа илүү гарч, шинэ соёл, харилцаанд орж, шинэ танилуудтай болно. Бүжиг эхлэхэд эр хүн эмэгтэй хүнийг урьдаг, бүжгийн турш бүх санаачилгыг гартаа авдаг. Эмэгтэйгээ бусдаас дутаахгүй гоё авч явж, бүжиглүүлэх гээд анхаарал тавиад ирэхээр хувийн зохион байгуулалт, хандлага, харилцаа сайжирна. Өөрөө санаачилгаараа урд нь гарч алхдаг, хүндэлдэг, толгой бөхийн урьдаг учраас эмэгтэй хүнтэй чи, би гэж тэмцэлдэх хандлага гаргахгүй.
Бага насны хүүхдүүд ч чөлөөт цагаараа тоглоод суух биш охидтой харилцаж сурна, хумс хуруугаа угааж, ариун цэвэртээ онцгой анхаарна. Охид нь эрэгтэй хүүхэдтэй чөлөөтэй харилцаж, бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө ойлгуулж, өөрийнхөөрөө байж чаддаг болно. Бүжиг бол хүмүүжил, соёл, дэг жаяг юм.

-Бүжгээр хүн эрүүлждэг үү?
-Эрүүлжилгүй яах вэ. Аз жаргалын гормон ялгарч байна гэдэг чинь хүн уур бухимдлаас сална. Уур бухимдалгүй болохоор хүний дотор эрхтэн хамгийн түрүүнд эрүүлжинэ, дархлаа сайжирна. Тэгээд булчин үе мөч, цусны эргэлт сайжирна гээд шууд нөлөө их.
Хүн тархиараа амьдардаг бол бүжиглэхээр дотор хүнээ их гаргаж ирдэг. Дотор байгаа хүн юу хүсч мөрөөддөг вэ гэдгээ илэрхийлж, өөртэйгээ их ойртоно. Багаа хуулж, тархиараа бариад байсан зүйлсээ, гол нь сайн сайхан зүйлсээ нээж гаргадаг. Нэг ёсондоо бясалгалын нэг төрөл ч болчхож байгаа юм.

-Бүжгээр хичээллэх хугацаа гэж байх уу?
-Хугацаа гэж заахгүй ч хүн бүжиг сураад түүнийг амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Та нэг хоёр сар яваад бүжгээ орхих хэрэггүй. Орхивол хуучин хэвэндээ, амьдралын буруу дадал хэвшил рүүгээ орж, таргалалт бас л хүрээд ирнэ. Дадал хэвшил болгоно гэдэг нь өдрийн 24 цагаас 60-хан минутыг л өөртөө зарцуулахыг хэлж байгаа юм. Өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавина гэдэг чинь дотны хүмүүс, гэр бүлийнхэндээ анхаарал тавьж буй нэг хэлбэр шүү дээ. Та эрүүл байж, урт удаан насалбал, хайртай хүмүүс, ойр тойрныхон чинь жаргалтай байна. Та 60 минутыг л эрүүл мэнддээ зориулж амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй.

-7 хоногт хэдэн 60 минутыг зарцуулах вэ?
-Гурван 60 минут байхад л хангалттай. Хүмүүс, эрчимжүүлсэн гэсэн байдлаар долоо хоногийн 5, 7 өдөр хичээллэх нь бий. Тэр бол идэвхтэй, уйгагүй хүний хийдэг зүйл

-Та “Хар сувд” бүжгийн клубээ хэзээнээс ажиллуулав?
-2018 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн, жил гаруй боллоо. Энэ хугацаанд тогтмол үйлчлүүлэгч, үнэнч шавь нартай болсон.

-Хүмүүс цагийн сонголтоо яаж хийдэг вэ?
-Чөлөөт цагийн соёл гэдэг утгаараа бүжгийн хичээл ажлын өмнө, дараа, цайны цагаар гэсэн тогтсон цагуудтай явж байна. Өнгөрсөн хавар Эйр трансынхан өдрийн цайны цагаараа арвуулаа ирж гурван сарын турш хичээллэсэн. Амраад намар ахин явах байх. Байгууллагууд ийм мундаг, үлгэр жишээ, хамт олноороо эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч байна.

-Сонирхож буй хүмүүс бүжгийн соёлд суралцахдаа найз нөхдөө дагуулаад ирэхэд дэмжих үү?

-Дэмжилгүй яах вэ. Бид төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна тэр хүмүүсийг урамшуулах, зоригжуулах талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Гол нь хүмүүс сургалтад суусныхаа дараа маш сэтгэл хангалуун болдог.

-Мэргэжлийн хувьд ямар хүмүүс их ханддаг вэ. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарахад боловсролын түвшин нөлөөлж байна уу?
-Үгүй. Бүжгийн талбайд хүнийг нийгмийн гарал үүсэл, мэргэжлээр нь ангилдаггүй. Хүнээс хувь хүн рүү чиглэж амьд харилцаа үүсгэдэг тийм салбар юм.

-Тураах эм бэлдмэл хэрэглээд турсан хүн эргээд таргалдаг, арьс нь унждаг. Бүжгээр турж байгаа хүнд тийм асуудал байгаа юу?
-Бүжгээр турж байгаа хүн тийм асуудлаас айлтгүй. Бүжгээр хичээллэсэн хүн байнга дасгал хөдөлгөөн хийж, аз жаргалын гормон ялгаруулдаг учраас хөгшрөхгүй, арьс нь үрчийдэггүй. Бүжгийн дасгал хийхэд бие галбиржиж турдаг гэдэг бол маш зөв ойлголт.
Биднийг бага байхад 40 настай багшийг маань эцэг эхчүүд, шинээр орж ирж байгаа хүмүүс 20 гаруй насных л гэж хардаг байсан.

-Та бүжгийг ажил, амьдралаа болгожээ. Таны бүжгээс авдаг хамгийн сайхан зүйл юу вэ?
-Би хүмүүст өгч байгаа сайхан зүйлээсээ урам, дараагийн хичээлээ заах хүч авдаг. Бид хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд учирсан бэрхшээл асуудалтай хамтран тэмцээд ялалт байгуулж байгаа нь миний хувьд, хамгийн том аз жаргал байдаг.
Хувь хүний бодол, амбиц талаасаа бол би нийгэмд сайнаар нөлөөлөх, хүмүүст эерэг хандлага нөлөө үзүүлэхийг хүсдэг. Бусдын амьдралд нэг ч болтугай гэрэл гэгээ, инээд нэмэхийг хичээдэг.

-Бүжгийн соёлын тухай ярилаа. Гадны улсуудад бүжгийн гоё эвентүүд их болдог. Монголд тийм арга хэмжээ хэр болдог вэ?
-Хэд хэдэн төрлөөр байна л даа. Тухайлбал карибын төрлөөр, дотроо салса, пачата, самба гээд эвентүүд зөндөө болж байна. Залуучууд өргөн хамрагдаж байна. Нийгмээрээ түүнийг мэддэг болсон байна. Сонгодог төрөл талдаа “Венийн үдэш” гэж болж байна. Хувь хүн зохион байгуулдаг арга хэмжээ л дээ. Төрөөс гэх юм бол Монгол, Австрийн дипломат харилцааны ойг тохиолдуулж зун бүр талбай дээр “Венийн цэнгүүн” зохиож байна. Тэр үеэр бүжигчдийг хамруулж тусгай бэлтгэл хийж, талбай дээр бүжиглэж үзүүлдэг. Оркестортой, Австриас бүжиг, хөгжмийн удирдаач нар ирээд удирддаг.
Эцэст нь хэлэхэд та эрүүл мэнддээ анхаарч, цаг зав гаргаарай. Иргэн нь эрүүл бол улс маань эрүүл баян шүү дээ.

 

Г.Марал

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 8 сэтгэгдэл
192.40.57.59
mks1462502uttjr SVTydk1 BR1s Pn8y3iu
2022/05/25
192.40.57.59
mis1462502errtbh G9E9ZKu NYrl uzyd0AN
2022/05/24
190.2.132.128
mns5164628rtjuny X8FNcvY IzkA A0WHCgu
2021/12/30
46.166.187.167
mks3719396ngkyt Gx6bxxL PNlm NawMGjU
2021/11/10
62.112.9.237
mns3719396errtbh C3pwMAq ZguB UwTekf4
2021/11/08
185.107.80.192
mps2924967errtbh C742fyq 8tld XOmaczm
2021/05/30
185.107.80.192
mns2924967rtjuny ycBmvW5 M9Ar 5Tj46aY
2021/05/27
185.107.80.192
mns2924967ngkyt nRdpTz7 RMav Uw7oWNB
2021/05/25
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com