Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөлбөмбөг, бокс, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн дэлхийн дэвжээнд өрсөлдөнө

Монголын спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг, итгэл найдвараа тавьдаг гол төрлүүдийн дэлхийн аваргын тэмцээн энэ есдүгээр сард болно.

 

Монголын баг Мьянмарыг хожиж түүхэн ялалт байгууллаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Катар-2022 ДАШТ, Хятад-2023 ААШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн эхний тоглолтоо Мьянмар улсын эсрэг хийв. Герман мэргэжилтэн М.Вайссаар удирдуулсан Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа Зүүн Азийн эхний шат болон ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан.
Өчигдөр Монголын шигшээ баг өөрийн талбайдаа Мьянмарыг 1:0-ээр ялж түүхэн ялалт байгууллаа. Ийнхүү манай баг ДАШТ-ий сонгон шалгаруулах хоёрдугаар шатны урьдчилсан хэсгийн эхний тоглолтдоо хожиж гурван оноо авлаа. Тоглолтын ганц гоолыг 17 дахь минутад А.Дөлгөөн орууллаа. Ийнхүү Монголын шигшээ баг элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэн баярлууллаа. Баярлалаа, шигшээгийнхэндээ!
Монголын баг энэ сарын 10-нд Тажикстаны шигшээтэй ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ. Энэ удаа ч манай хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг пиг дүүргэнэ хэмээн итгэж байна. Манай хөлбөмбөгчид ч “Талын хөх чоно” шигээ хийморьтой, сайхан тоглолт үзүүлэх байх.

 

Эрэгтэй Боксчид хойд хөршийг зорилоо

Есдүгээр сарын 8-21-нд ОХУ-ын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д манай “ширэн бээлийтнүүд” орол­цоно. 87 орны 450 гаруй боксчин оролцох уг тэмцээнээс Олимпийн эрх олгохгүй ч Монголын боксчид ДАШТ-ээс медаль хүртэхийг бүгд харж, манай боксчид “Илүү! илүү!” хэмээн уухайлахаар хүлээж байна.
Боксын ДАШТ-д 91 орны 488 тамирчин оролцох ба энэ нь түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцох тэмцээн болж байгаа юм. Олимпын жингээр зохиогдох энэхүү тэмцээнд манай улсаас найман боксчин оролцохоор болжээ. Олим­пын жингээр зохиогдох болсон учир манай багаас Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг 57 кг-д өр­сөл­дүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэхүү тэмцээнд 52 кг-д Х.Энх­ман­дах, 57 кг-д Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нарын хоёр тамирчин (Энх-Амар нөөц тамирчинаар), 63 кг-д Б.Чинзориг, 69 кг-ын жинд Г.Баярхүү, 75 кг-д Д.Давааням, 81 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д С.Эрдэнэбаяр нар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Багийн ахлагчаар Монголын олимпын боксын холбооны ерөн­хий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Н.Баяраа, О.Батхүү, эмч Э.Энхбаяр нар оролцохоор болжээ.

 

Бөхчүүд Нур-Султаныг дайлаар мордоно

Тэгвэл есдүгээр сарын 14-22-нд чөлөөт (эр, эм) болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотноо болно. Олимпын эрх олгох хариуцлагатай энэ тэмцээнээс манай чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй баг хэдэн медаль, эрх өвөртлөн ирэх бол гэсэн хүлээлттэй байгаа.
Олимпын их наадмын өмнөх жил болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тул олимпын жингийн эхний зургаан байр эзэлсэн тамирчдад “Токио 2020” олимпын эрх олгох юм.
Манай улсаас нийт 22 тамирчин Казахстаныг зорих ба чөлөөт бөхийн төрөлд УАШТ-д түрүүлж эрхээ авсан 20 тамирчин, сонгомол бөхийн төрөлд хоёр бөх оролцох юм. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт С.Батцэцэг болон Ө.Батзул нар дэлхийн чансаанд гурав болон дөрөвт эрэмбэлэгдэж буй тул хэсгээ тэргүүлэн барилдах юм.

 

“Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд
57 кг - Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр
61 кг - Т.Түвшинтулга
65 кг - Т.Тулга
70 кг - гавьяат тамирчин Г.Мандахнаран
74 кг - З.Сумьяабазар
79 кг - Д.Гомбодорж
86 кг - О.Үйтүмэн
92 кг - Б.Нямбаяр
97 кг - Ө.Батзул
125 кг - Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүд:
50 кг - Ц.Намуунцэцэг
53 кг - М.Пүрэвтунгалаг
55 кг - Б.Болортуяа
57 кг - С.Цэрэнчимэд
59 кг - Б.Шоовдор
62 кг - Э.Гантуяа
65 кг - Х.Болортуяа
68 кг - С.Батцэцэг
72 кг - Б.Оюунсүрэн
76 кг - О.Бурмаа
Сонгомол бөх
55 кг - М.Даваабанди
66 кг - Г.Ханбүргэд

 

М.Анхцэцэг тэргүүтэй долоон туйванч Паттаяд өрсөлдөнө

Харин манай туйванчид есдүгээр сарын 18-27-нд Тайландын Паттая хотноо болох хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй долоон тамирчин Тайландыг зорих юм. Дэлхийн аваргын өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. “Toкиo-2020” олимпын өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпын зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан ахалжээ. Хүндийг өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрбээр “Рио”-гийн олимпын шагналт байр эзэлсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com