Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Манай залуус тажикуудыг барсангүй

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Азийн бүсийн хоёр дахь шатны “F” хэсгийн хоёрдугаар тойрогт манай Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр өөрийн талбайдаа Тажикстаныг  хүлээн авч тоглолоо. Манай залуучууд тажикуудыг арай барсангүй 0:1-ээр хожигдлоо. Гэхдээ манай баг маш сайн тоглосон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тоглолтын цорын ганц гоолыг 81 дэх минутад Тажикстаны шигшээ багийн хагас хамгаалагч Даврон Ергашев мөргөж орууллаа.


Манай баг тажикуудтай эн тэнцүү сайн тоглосон ч харамсалтай нь ийнхүү ялагдчихлаа. Тоглолтын 85 дахь минутад зочин багийн хамгаалагч Искандер Жалилов хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн. Өрсөлдөгчид нэг тоглогчоор дутуу болж, манайханд сайхан боломж гарч ирлээ. Манай шигшээгийнхэн ч тоглолтыг дуусан дуустал довтолсон ч гоол орсонгүй.
Улаанбаатарт ялалт байгуулсан Тажикстаны шигшээ баг зургаан оноотой болж “F” хэсгийг тэргүүлж эхэллээ. Манай баг хоёр тоглолтын дараа гурван оноотой явна. Эхний тойрогт манай баг Мьянмарын шигшээг өөрийн талбайдаа 1:0-ээр, Тажикстаны шигшээ мөн нутагтаа Киргизстаны багийг бас 1:0-ээр хожсон. 
Тажикстаны хөлбөмбөгийг 70-80-аад онд ЗХУ-ын Дээд лигид тоглодог байсан Душанбе хотын “Памир” багаар манай хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Эдгар Гесс, Алексей Чередник, Олег Ширинбеков зарим тоглогчдын нэрийг зарим нь санах байх. Нэг үгээр хэлбэл Тажикстаны хөлбөмбөгийн үндэс, суурь нилээд сайн, уламжлалтай. Мьянмараас хамаагүй илүү хүчтэй баг. Дэлхийн чансаанд 119 дүгээр байрт жагсдаг.
Одоо манай улсын шигшээ баг ирэх аравдугаар сарын 15-нд Киргизстантай тоглох аж. Харин дараа нь ирэх оны гуравдугаар сарын 20-нд Японтой тоглоно. Хоёр тоглолт хоёулаа Улаанбаатар хотод болох аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com