Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эмэгтэй бөхчүүд барилдаж эхэллээ

Чөлөөт бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-нд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотын “Барыс Арена” ордонд сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн. ДАШТ-д жин тус бүрийн эхний зургаан байранд шалгарсан бөхчүүд “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авна.
Чөлөөт бөхийн барилдаан өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55 болон 72 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Манай улсаас өчигдөр 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг болон И.Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хүрэл медальт Б.Болортуяа нар дэвжээнд гарч зодоглосон.


50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полещукт 7:9-ийн харьцаагаар ялагдчихлаа. Эхний минутад дөрвөн оноо алдсан манай бөх нэмж хоёр оноо алдаад 6:0 болсон. Нэгдүгээр үеийн төгсгөлд санаачилгыг гартаа авч, хөлд орж, оноо авсаар 6:6-гаар оноог тэнцүүлээд эхний үе дууссан. Гэвч хоёрдугаар үеийн эхэнд өрсөлдөгчдөө хөлөө алдан хоёр оноо бэлэглэж нийт 9:7-гоор ялагдлаа.


Харамсалтай нь манай бөхийг ялсан ОХУ-ын Екатерина Полещук шөвгийн наймд Азербайжаны дэлхийн аварга Мария Стадникт ялагдсан тул Ц.Намуунцэцэгт дагах боломж гарсангүй. Шөвгийн дөрөвт ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сун Янан, ДАШТ-ий алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадник, Румыны Эмилия Алина, Казахстаны Валентина Исламова нар шалгарлаа. 
53 кг-д олон улсын хэмжээний мастер, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа зодоглосон. Э.Сумъяа ДАШТ-д бөөн шуугиан болж явж байсныг уншигчид санаж байгаа биз. Түүний жинд УАШТ-д түрүүлсэн залуу бөхийг явуулсангүй гээд аав нь эсэргүүцсэн.  Э.Сумъяа эхний өрсөлдөгч Камеруны бөх Тиако Эссомбег 14:2-оор ялсан. Харин дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл (2012, 2017), Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Грекийн бөх Мария Преволаракид 5:2-ын харьцаатайгаар ялагдлаа. Ямар ч байсан Грекийн бөх хагас шигшээд шалгарсан. Тэрбээр хагас шигшээд Японы Маюу Мукайдаг ялж чадвал манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарч ирнэ. 53 кг-ын жинд хагас шигшээд дээрх хоёр бөхөөс гадна БНХАУ, БНАСАУ-ын тамирчид үлдэв.
55 кг-д манай бөх Б.Болортуяа эхний өрсөлдөгч Энэтхэгийн Лалитаг 10:3-ын харьцаатай хожсон. Гэвч дараагийн тойрог  болох шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Ж.Винчестерт 13:2-оор ялагдлаа. Хэрэв америк бөх хагас шигшээд Туркийн Бедих Гунийг ялж чадвал манай  Б.Болортуяа дагах барилдаан хийнэ. 23 хүртэлх насны Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, ДАШТ-д анх удаа зодоглож буй ОУХМ Б.Болортуяа “Женко” клубийн тамирчин.


72 кг-д 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн зодоглолоо. Бэртэл, гэмтлээс болж хэсэг хугацаанд спортоо орхиод байсан Б.Оюунсүрэн энэ жилийн улсын аваргад түрүүлж Нур-Султаныг зорьсон. Б.Оюунсүрэн эхний тойрогт Хятадын Палиха Палихатай таарч барилдан 1:4-өөр ялагджээ. Палиха Палиха хагас шигшээд шалгарсан.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын медальтнууд тодорно. Мөн эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын бөхчүүд дэвжээнд гарч урьдчилсан барилдаанаа хийнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com