Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Улаан-Үүд хотод Эмэгтэй боксын ДАШТ эхэллээ

Эмэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр манай хойд хөрш ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод эхэллээ. Уг тэмцээн нь Буриадад болж байгаа анхны олимпын спортын төрлийн ДАШТ юм. Улаан-Үүд хотын Биеийн тамир, спортын цогцолборт эхэлсэн тэмцээнд дэлхийн 57 орны 224 ширэн бээлийтэн оролцож байна. ДАШТ энэ сарын 13-ныг хүртэл 10 жингийн ангиллаар явагдана.

Монгол Улсаас Үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нараар ахлуулсан долоон тамирчин хойд хөршийг зорьсон. AIBA-гийн гурван одтой шүүгч Г.Бадрах тэмцээнийг шүүнэ.

Манай багийн бүрэлдэхүүнд 48 кг-д 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран, 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Ази тивийн аварга Т.Болортуул, 60 кг-д Азийн аваргын хүрэл медальт Н.Намуун, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нарын боксчид орж ринг дээр хурд хүч, ур чадвараа сорино.

Дэлхийн аваргын тэмцээний сугалаанаас сонирхуулбал, 48 кг-д Б.Мөнгөнсаран эхний тойрогт хийлсэн. Энэ жинд 20 тамирчин тулалдаж буй. Харин 54 кг-д 22 тамирчин өрсөлдөхөөс Э.Мичидмаагийн эхний учраа Энэтхэгийн тамирчин байх юм. 57 кг-д 36 тамирчин өрсөлдөх бөгөөд манай тамирчин Т.Болортуулын эхний өрсөлдөгч нь Австрийн тамирчин байгаа аж. Харин Э.Эрдэнэтуяа ОХУ-ын тамирчин С.Далгатоватай учраа таарсан бөгөөд 69 кг-д 26 тамирчин хүчээ сорих юм байна. Монголын эмэгтэй боксын ДАШТ-ий анхны медалийг М.Нандинцэцэг эх орондоо авчирсан түүхтэй. Тэрбээр 2018 онд Энэтхэг улсад болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 54 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com