Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аварга боллоо

Марокко улсын Марракеш хотод энэ сарын 16-нд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу уржигдар эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүллээ. Энэ оны насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн жүдо бөх сонирхогчдын танил болсон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө Тайваний Лин Шуан Шутай өрсөлдөж хоёр вазари үнэлгээ авч ялалт байгууллаа.

Манай жүдоч финалд хүрэх замдаа эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, гурвын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аварга Узбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар ялсан. Улмаар хагас шигшээд энэ оны Бразилын “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч тус тус ялжээ. Аваргын төлөөх барилдаанд Тайваний бөхийг өмсч эхний вазари үнэлгээ авсан бол 3:25 минутад сууж үүрэх мэхээр хоёр дахь вазари үнэлгээгээ авч цэвэр яллаа. Ингэснээр Л.Сосорбарам Монголын жүдочдоос залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн анхны эмэгтэй боллоо. Л.Сосорбарамаас өмнө Өлзийбаярын Дүүрэнбаяр Монголын жүдочдоос залуучуудын дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com