Буянт Ухаа спортын ордонд өчигдөр боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монголын боксын холбоо, Азийн боксын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 17 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Залуу боксчид эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд шилдгүүдээ тодруулна. Арваннэгдүгээр сарын 12-14-нд урьдчилсан тоглолт, 16-нд хагас шигшээ тоглолт болно. Харин энэ сарын 17-нд тэмцээний аваргуудын нэрс тодорно.