Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Топ73” тэмцээнд гавьяат тамирчин Г.Одбаяр түрүүллээ

Монгол Улсын зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Оршихын нэрэмжит жүдо бөхийн “Топ-73” анхдугаар тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж, 73 кг-ын жингийн манай шилдэг 33 жүдоч өрсөлдөө. Энэ тэмцээнд “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл, “Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр түрүүлж, “Женко” клубийн тамирчин Б.Болор-Очир мөнгө, “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баттөмөр, “Женко” клубийн тамирчин Б.Шинэбаяр нар хүрэл медаль хүртэв. Тэмцээнд түрүүлсэн бөх гурван сая, дэд байрт хоёр сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших нь “Атланта-1996” олимпын наадмын хүрэл, Ази тивийн анхны аварга, гавьяат тамирчин Д.Нармандах болон “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир нарын багш юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com