Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Олимпын наадмын тасалбар зарагдаад эхэлжээ

Япон улсын нийслэл Токио хотноо болох спортын их наадам “Токио-2020” олимпын тоглолт эхлэхэд 420 хоног үлдээд байна. Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд болно. Дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрлөөр 19 хоногийн турш өрсөлдөнө. “Токио-2020” олимпын наадмын тэмцээн нийт 43 байршилд зохиогдох аж.


Олимпын наадмын тасалбар зарагдаж эхэлсэн ба спортын төрөл, суудлын зэрэглэлээсээ хамаараад монгол мөнгөөр 75 мянгаас гурван сая төгрөг хүртэлх үнэтэй байна. Манай монголчуудын олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн спортын төрөл болох чөлөөт бөхийн тэмцээн 2020 оны наймдугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монголчуудын дуртай уг тэмцээний тасалбарын үнэ өдөр, суудлын зэрэглэлээсээ хамаараад зуун мянгаас сая нэг зуун мянган төгрөгийн хооронд зарагдаж байна.
Энэ жил олимпын наадмын өмнөх жил гэдэг утгаараа спортын төрөл бүрт эрхийн төлөөх өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com