Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сагсан бөмбөгийн ДАШТ Монголд болж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд “FIFA 3х3 U18 World Cup 2019” ДАШТ өчигдөр эхэллээ.
18 хүртэлх насны ДАШТ-д таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-нд тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Америк, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтсан Монгол Улсын эрэгтэй баг өчигдөр хоёр тоглолт хийсэн. Манай эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай мөн “С” хэсэгт багтсан.
Монголын эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр хоёр тоглолт хийх бөгөөд 18:00, 20:00 цагуудаас болно. Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн.
ХУВААРЬ: /“FIBA 3х3 U18 World Cup 2019” /
Эрэгтэй баг:
6.4
• 18.30 цаг – Монгол –Латви
• 20.10 цаг – Монгол Беларусь
6.6
• 18.30 цаг – Монгол – Гүрж
• 20.10 цаг – Монгол – Америк
Эмэгтэй баг:
6.5
• 20.20 цаг – Монгол –Чех
• 19.00 цаг – Монгол –Голланд

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com