Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Месси: “Барса”-г орхих бодол хэзээ ч толгойд орж ирж байгаагүй

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Аргентины шигшээ болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси саяхан Mundodeportivo-д ярилцлага өгчээ. Түүний ярианаас товчлон хүргэж байна.

-16 жилийн өмнө “Барса”-д анхны тоглолтоо хийж байсан Месси ахлагч болтлоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Мэдээж их өөрчлөгдсөн. Олон жил өнгөрч, тамирчны ч, хувь хүний хувьд ч олон юм өөрчлөгджээ. Би гэрлэж, гурван хүүхэдтэй бол­сон. Нэгдүгээр багт олон жил тоглон туршлага хуримтлуулж, аль аль талаараа өсч дэвжжээ.
-Таны амьдралыг хамгийн их өөрчилсөн гурван хүүхдийнхээ тухай яриач. Аав нь Месси гэхээр танай хүүхдүүдэд ямар байдаг бол?
-Зүгээр, хэвийн. Тиаго нөгөө хоёроо бодвол хөлбөмбөгт илүү сонирхолтой. Тиаго, Матео хоёр юмыг сайн ойлгодог. Талбай дээр, бэлтгэл дээр ирнэ. Тийм болохоор надад их ойр.
-Их юм асууна биз?
-Тийм ээ, байнга. Хөлбөмбөгийн тухай, зөвхөн “Барса” биш, өөр багийн тухай, өөр тоглолтын тухай асуудаг. Ялангуяа Тиаго хөлбөмбөгт их дуртай, өөрөө бүх мэдээллийг олоод авчихдаг.
-Түүнд ааваас нь өөр дуртай хөлбөмбөгч бий юү?
-Хэд хэд бий. Луис Суаресийн тухай их ярина. Угаасаа бид их ойр байдаг болохоор тэр. Гризман, Артурог асууна, ярина. Мөн Мбаппе, Криштиано, Неймарыг ярьж л байдаг.
-Антонелла карьерийн тань туршид таныг дагаж явна. Энэ бүх амжилтад их үүрэгтэй юү?
-Би аль хэдийнэ хэлсэн. Гэр бүл минь үргэлж хажууд байснаар л би энэ амжилтад хүрсэн. Антонелла үргэлж хамт байж хөлбөмбөгийн ертөнцөөс намайг ангижруулж байгаад их баяртай байдаг. Учир нь би өөрөө хөлбөмбөгөөс ангижирч чаддаггүй. Тэр миний амьдралын хамгийн чухал хүн.
-Барселонад сайхан амьдарч байгаа биз, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Маш сайн. Барселонад хайртай, Росариогоо ч их санадаг. Энэ бол миний гэр, энд илүү их цаг хугацааг өнгөрөөж байна. Барселона, Кастельдефелс надад их таалагддаг.
-Мессигийн жирийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Тун энгийн. Хүүхдүүдтэйгээ л өнгөрөөдөг. Азаар, миний ажил хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрөөх боломж олгодог. Бэлтгэлээ гялс хийчхээд Антонеллатай хоол идэх, хүүхдүүдээ авах зав гарна. Тэдэнтэй ямар нэг юм хийх, хоол идэх, ийш тийш явах гээд. Сүүлдээ гэртээ муужирч унах шахам амьтад л орж ирдэг. Харин эрт унтдаг шүү. Хоёр дахь, дөрөв дэх өдөр хүүхдүүд хөлбөмбөгийн дугуйланд явна. Миний амьдрал их энгийн, надад их таалагддаг. Ажил, амьдрал дээр дасал, хэвшил болсон зүйлдээ дуртай. Уйддаггүй, би.
-Та яагаад “Барса”-гаас явж болдоггүй юм бэ. Хүмүүс үүнийг хамгийн их асуудаг, ярьдаг. Таныг хэзээ нэгэн цагт өөр лигт харах болов уу?
-Клуб, фэнүүд, хүмүүс намайг “Барса”-д харахыг хүсч байгаа бол би эндээ л байж байна гэж олон удаа хэлсэн дээ. Баг ялан дийлэх эрмэлзэлтэй, фэнүүд сэтгэл хангалуун, бүх юм сайн байвал би “Барса”-д тоглосоор байх болно. Би дахиад Аваргуудын лигт түрүүлмээр байна, Ла Лигт түрүүлмээр байна. Намайг олон клуб хүсч, санал тавьж, маш их мөнгө амлаж байсан. Гэвч “Барса”-г орхих бодол хэзээ ч толгойд орж ирж байгаагүй. Дахиад хэлье. Клуб намайг хүсч байвал ямар ч асуудал байхгүй.
-Байгаа бүхнээ үнэлж цэгнэх ёстой биз?
-Тийм ээ. Ямар нэг таагүй юм болж, эсвэл хүнд өвчин туссан хүмүүсийг хараад хэцүү санагдахын зэрэгцээ өөрсдөө өвдөөгүйдээ баярладаг. Түүнээсээ таашаал авч, цэнгэж байх ёстой. Гэвч бид нэг газраас нөгөө тийш юмаа чирээд явдаг хэмнэлдээ орж өөрсдийгөө мартаж орхидог. Асуудалтай нүүр тулж, амьдралаас таашаал авч байх хэрэгтэй.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com