Олон улсын олимпын хороо өчигдөр /2020.02.03/ хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрсөн байна. Саид Моллай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол улсын иргэншил авсан билээ. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлтээ Олон улсын арбитын шүүхэд гаргасан. Гэсэн ч энэ удаагийн хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир цаашид Монгол улсын нэрийн өмнөөс барилдахад ямар нэг хориглох зүйлгүй гэж үзэн зөвшөөрчээ.