Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Боксчид олимпын эрхийн төлөө

Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпын эрх олгох тэмцээн Иордан улсын Амман хотод болж байна. Уржигдар манай гурван ширэн бээлийтэн шөвгийн 16-д хүч үзлээ. Харамсалтай нь, манай гурван тамирчин бүгдээрээ ялагдал хүлээлээ. Эмэгтэйчүүдийн 51 кг жинд хүч үзсэн Л.Алтанцэцэг жиндээ дөрөвт эрэмбэлэгдсэн Японы Намики Цукимитэй тулалдаж 5:0-ийн харьцаагаар ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энхмандах тус жинг тэргүүлж буй Азийн наадмын аварга өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт Энэтхэгийн Амиттай тун ширүүн тоглолт хийв. Манай боксчин өрсөлдөгчөөсөө илүү тоглосон харагдсан. Гэвч шүүгчдийн 3:2-ын саналаар манай боксчин ялагдал хүлээлээ. Рингэнд хамгийн сүүлд эрэгтэйчүүдийн 57 кг -ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн тоглолтын аварга Э.Цэндбаатар гарсан. Тэрбээр БНСУ-ын Хам Сан Мёнтой тулалдан 4:1 харьцаагаар ялагдал хүлээлээ. Э.Цэндбаатарын хувьд жиндээ хоёрт эрэмбэлэгдэн тулалдсан бол түүнтэй өрсөлдсөн БНСУ-ын Хам Сан Мёны хувьд 2014 оны Азийн наадмын аварга тамирчин юм. Тухай үед Инчонд болсон Азийн тоглолтод хагас шигшээд манай Н.Төгсцогтыг луйвардаж ялж байсан билээ.
Монголын эрэгтэй боксчдын хувьд Амманд гурван тамирчин олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр үлдээд буй. 63 кг-д Б.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Маниш Каушиктай, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Филлипины Эумир Марсиалтай, +91 кг-ын жинд Д.Отгонбаяр Сатиш Кумартай тус тус өрсөлдөх аж. Эмэгтэй боксчдын хувьд 75 кг-д М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг, 57 кг-д Т.Болортуул нар эхний өрсөлдөгчөө ялж шөвгийн наймд шалгарсан байгаа.
Олимпын эрх олгох боксын тэмцээн хоёрдугаар сарын 3-14-ний хооронд БНХАУ-ын Ухань хотод болох байсан уг тэмцээн коронавирусийн улмаас хойшлогдож зохион байгуулах газар нь өөрчлөгдсөн аж. Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Монголын боксчид Иордан улсын зүг хөлгийн жолоо залсан. Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгээр удирдуулсан нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Иорданыг зорьсон. Тэмцээний хөнгөн жингийн эхний зургаа, дунд жингийн эхний тав, хүнд жингийн эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын наадмыг зорих эрхийг авах аж. Харин эрх авч чадаагүй тамирчид тавдугаар сард Парист болох тэмцээнд хүч үзэх шаардлагатай болно. Манай ширэн бээлийтнүүд 11 удаагийн олимпын тоглолтод оролцохдоо нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртсэн түүхтэй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com