Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Олимпод дөрвөн удаа түрүүлсэн ганц бөх

 Бөхийн спортын төрлөөр олимпын наадамд дөрвөн удаа түрүүлсэн дэлхийд ганцхан бөх байдаг. Тэр бол Японы домогт бөх Каори Ичо аж. Каори Ичо 1984 оны зургадугаар сарын 13-нд Хатинохе аймгийн Аомори хотод мэндэлсэн. Нэг метр 66 см өндөр нуруутай, үндсэн жин нь 61 кг. Эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63 кг-д барилддаг байв. Тэрбээр олимпын дөрвөн алтан медалийг дараалан хүртэхдээ 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондоны дэвжээнд 63, харин 2016 онд Риод 58 кг-ын жинд аваргалсан. Түүнд олимпын дөрвөн алтан медалиас гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний арван удаагийн түрүү бий. 2002, 2003, 2005, 2006, 2007, 2010, 2011, 2013 онд 63 кг, 2014, 2015 онд 58 кг-д дэлхийн дэвжээнд түүнтэй эн зэрэгцэх бөх байсангүй. Дээрх амжилтуудаас гадна Каори Ичо Азийн тоглолтод хоёр, тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа торолгүй түрүүлсэн. Түүнчлэн дэлхийн оюутны Универсиад наадмын аварга.
Каори Ичо 2007 оноос 2016 оны хооронд есөн жилийн турш огт ялагдаагүй гайхамшигт үзүүлэлтийн эзэн билээ. Түүний ялагдалгүй цувралыг Монголын бөх зогсоож байв. 2016 оны эхээр ОХУ-ын Красноярск хотод зохиогдсон И.Яригины нэрэмжит “Алтан Гран-при” тэмцээний финальд манай П.Орхон домогт бөхийг 10:0-ийн хожиж түүний есөн жилийн ялагдашгүй цувралыг зогсоож байлаа.
63 кг-ын жинд дэлхийд найм, олимпод гурав түрүүлсний дараа Каори Ичо 2014 онд Ташкентэд болсон ДАШТ-д жин хасч 58 кг-д хүч үзэн бүх өрсөлдөгчөө илүүрхэн аваргалсан билээ. Жин бууран барилдах болсон шалтгааныхаа тухай Каори Ичо нэг ч үг ган хийгээгүй. Ташкентын дэвжээнд дэлхийн есөн удаагийн аварга болсныхоо дараа домогт бөх урьдын адил баярын нулимс унагаж, найз нөхөд, дасгалжуулагч нартайгаа тэврэлдсэнгүй. Төрийн далбаагаа намируулан дэвжээгээ ч тойрсонгүй. Тэрээр шүүгчидтэй гар бариад дэвжээндээ мөргөөд л буусан.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд түүнээс илүү амжилт гаргасан тамирчин бол Японы Саори Ёшида. Тэрбээр олимпод гурав, ДАШТ-д 13 удаа түрүүлсэн. Хамгийн сүүлд 2016 оны Риогийн олимпод 55 кг-ын жингийн финалд АНУ-ын Хелен Мэрулист ялагдаж дөрөв дэх алтаа авч чадаагүй.
Каори Ичо 2008 оны Бээжингийн олимпыг зорихдоо нэлээд дарамттай байсан гэдэг. Учир нь тэрээр өмнөх, 2004 оны Афины олимпод тасархай аваргалсан бөгөөд 2003 оноос хойш нэг ч барилдаанд хожил амсаагүй ажээ. Иймээс ч Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг эх орондоо зайлшгүй алтан медаль авчирна гэж шуугьж байв. Яг тэр үед Каори Ичо дөнгөж 24 настай хэрнээ анх удаа зодог тайлж, өөр амьдралын зам хөөх тухай бодож эхэлсэн тухайгаа дурссан нь бий. Хэдийнэ олимпын хошой аварга болсон түүнд ийм боломж бишгүй байсан нь мэдээж.
Яг тэр үед түүний эгч, олимпын хошой мөнгөн медальт Чихару Ичо Бээжингийн олимпын дэвжээнд өрсөлдсөнийхөө дараа зодог тайлахаа мэдэгджээ. Энэ мэдэгдлийн улмаас л Каори элдэв эргэлзээ, сэтгэлийн стрессээ ялан дийлж эгчийгээ түшин дахин дэвжээндээ гарахаар шийдсэн гэдэг. Тэгээд л эгчийнхээ болон Афины олимпод адилхан аваргалж явсан багийнхаа анд Саори Ёшидагийн хамт Бээжинг зорихоор зориглосон гэдэг. Энд тэмдэглэхэд, Саори Ёшидагийн эцэг Эйкацу Ёшида тухайн үед Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан.
Каори Ичо тэр үеийг дурсахдаа, “Би Саорид дахин нэг алтан медаль юу юунаас чухал гэдгийг мэдсэн. Гэвч үнэндээ надад тийм хүсэл эрмэлзэл байсангүй. Надад бөхийн дэвжээнээс л холдон ямар нэг өөр юм хийх л чухал байлаа. Тэр үед надад ямар нэг өөрчлөлт хийх л хэрэгтэй байсан юм” гэж ярьжээ.


Мэдээж, Каори Ичо Бээжингийн олимпод аваргалж, гараа дээш өргөн инээмсэглэсэн. Гэвч олимпын хошой аварга болсондоо бус, сэтгэл санааны стрессээ дийлж чадсандаа л баярласан аж. Үүний дараа тэрээр зодог тайлах бодлоо бүр мөсөн орхисон ч Нагоя хотын бөхийн дугуйланд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн хэрнээ гэнэтхэн Канадыг зорьжээ. Энэ тухайгаа тэрээр хожим дурсахдаа, “Би гадаадад амьдарч, гадаад бөхчүүд хэрхэн бэлтгэлээ хийдгийг харахыг хүссэн. Японоос ялгаатай нь дасгалжуулагч, тамирчид хоорондоо их илэн далангуй харьцдагийг олж мэдсэн юм. Юу гэвэл, Японд дасгалжуулагчид үүрэг даалгавар өгч, тамирчид түүнийг нь ягштал биелүүлдэг л дээ. Гэтэл тийм сонин дотно харьцааг хараад би нүдээ нээж билээ” гэжээ.
Тэрээр Канадад бэлтгэл хийхдээ англи хэл сурч, бөхийн спортод мөнхөд хайртай гэдгээ мэдрээд санаа нь амарчээ. Дасгалжуулагч, тамирчны ойр дотно харилцаанаас гадна тэрээр өөр нэг зүйлийг Канадад мэдэрсэн аж. Тэр нь юу гэвэл, дасгалжуулалтын арга барил улс орон бүрт өөр өөр гэдгийг ойлгожээ. Нагояд байх үе, Канадад байх үе түүнийг дасгалжуулалтын өөрийн гэсэн аргатай болгосон гэж хэлж ч болох.
Японд эргэж ирснийхээ дараа тэрээр эрэгтэй тамирчидтай түлхүү дасгал сургуулилт хийх болж, өөрт нь хэрэгтэй дасгалжуулагчидтай хамтран ажиллах болжээ. Тэрээр өөр өөр дугуйланд очиж бэлтгэл хийн аль давуутай гэсэн талыг нь өөртөө “нааж” байсан аж. Нэгэн ярилцлагадаа тэрээр, “Би техникийн хувьд мэдэж, сурч болох бүхнийг олж авсан гэж санагдаж байсан үе бий. Үүний дараа ганц ойлгосон юм гэвэл, ялалтын төлөөх сэтгэл зүй хамгаас чухал гэж. Тэр байхгүй бол чи хэчнээн сайн техниктэй ч чи бол бөх биш” гэсэн аж.

КАОРИ ИЧО ТОКИОД ЗОДОГЛОХ УУ?

 Олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга болсон домогт Каори Ичо Риогийн олимпын дараа хэсэг хугацаанд дасгалжуулагч болсон. Тэрбээр Иранд очиж тус улсын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдыг дасгалжуулах болсон. Дараа нь Японд эргэн ирж дахин барилдах болсон. Нутагтаа болох 2020 оны Токиогийн олимп түүний зорилго байв. Гэхдээ алдартай сайн бөх гээд түүнд олимпын эрх шууд өгчихгүй. “Токио 2020” олимпын наадамд оролцохын тулд эхлээд ДАШТ-д зодоглох шигшээ багт багтах ёстой. Шигшээд орохын тулд Бүх Японы АШТ-д түрүүлэх хэрэгтэй. 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээндээ эхний барилдаанд Риогийн олимпын 63 кг-ын жингийн аварга Рисако Кавайд ялагдсан ч дараа нь гурав дараалан ялж, улсын аварга болсон. Ийнхүү Каори Ичо “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх болсон. Хятадын Си Аньд болсон Азийн АШТ-д зодоглолоо. Гэвч тэрбээр аварга болж чадсангүй. БНАСАУ-ын бөхөд ялагдсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Вьетнамын бөхийг ялж, гуравдугаар байр эзэлсэн ч Каори Ичо баярласангүй. “Барилдаж чадсангүй. Цаг дуустал байдлыг засах гэж оролдоод барсангүй. Яагаад ялагдав гэдгээ бодно” гэж хэлээд тэр дэвжээг орхисон. Олимпын дөрвөн удаагийн аварга Каори Ичё залуу тамирчинд илт ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.
Дараа нь Нурсултанд болох ДАШТ-д зодоглох Японы шигшээ багийг тодруулах тэмцээнд Рисако Кавайд ялагдаж дэлхийн аваргыг зорьж чадсангүй. Рисако Кавай Нурсултанд аваргалж олимпын эрхээ халаасласан. Цар тахлын улмаас Токиогийн олимпын тоглолт цуцлагдаж, нэг жилээр хойшлогдоод буй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
105.112.123.119
Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авахыг сонирхож байгаа бол Бидэнтэй имэйл эсвэл WhatsApp хаягаар холбогдоорой. Имэйл: cityhospital7557@gmail.com WhatsApp дугаар: +16236665343 ШИЛДЭГ ХҮН ЭМНЭЛЭГИЙН ЭМНЭЛЭГИЙН ЗАХИРАЛ ДР GEORGE
2021/07/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com