Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЖАСТИН ГЭТЖИ ӨРСӨЛДӨГЧӨӨ ТЕХНИКИЙН НОКАУТААР ХОЖЛОО

 Дэлхий даяар тархсан коронавирсуийн цар тахлын улмаас сүүлийн саруудад спортын уралдаан, тэмцээнүүд хойшлох нь хойшлогдож, цуцлагдах нь цуцлагдаж, нам гүмхэн байсан бол өчигдрөөс дуу чимээ орж эхэллээ. Өчигдөр АНУ-ын Флорида мужийн Жэксонвилль хотноо болох холимог тулааны UFC 249 тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээний гол тулаанд Жастин Гэтжи өрсөлдөгч Тони Фергюсоныг техникийн нокаутаар буулгаж авлаа. Жастин Гэтжи эхнээсээ санаачилгыг гартаа авч зодолдов. Тавдугаар үеийн төгсгөлд хажуугийн шүүгчид тоглолтыг зогсоож Жастиныг техникийн нокаутаар ялсан гэж тооцов. Энэ удаагийн тэмцээнд Тони Фергюсоны өрсөлдөгч нь Оросын Дагестаны Хабиб Нурмагомедов байсан аж. Гэвч цар тахлын улмаас Х.Нурмагомедов Оросоос гарч чадаагүй. Тиймээс Жастин Гэтжи шинэ өрсөлдөгчөөр тодорсон.
Мөн өчигдрийн UFC 249-д Генри Сехудо Доминик Крузийг хоёрдугаар үед техникийн нокаутаар буулгаж авчээ.Мөн Фрэнсис Нганн Жаирзиньо Розенструйкийг ердөө 20 секундын дотор ялсан байна. Кэлвин Кэттар хоёрдугаар үед Жереми Стивенсийг техникийн нокаутаар дийлсэн бол, Грег Харди шүүгчдийн оноогоор Йоргана де Кастрог буулгаж авав.
Энэ удаагийн тэмцээнийг үзэгчгүй зохион явуулж телевизээр үзүүлэв. Коронавирусийн цар тахлын үед спортын уралдаан тэмцээнийг таслахгүйн тулд янз бүрийн арга, төлөвлөгөө, санаа гаргаж хамгийн идэвхтэй байсан нь UFC-ийн босс Дана Уайт. Эхлээд тэрбээр Номхон далайн аль нэг арлыг түрээслэн авч тэмцээн зохиохоор төлөвлөсөн. Дараа нь Америкийн уугуул иргэд индиануудын эзэмшил бүс нутагт (Энд АНУ-ын хууль дүрэм үйлчилдэггүй) тэмцээнээ зохиохоор бараг бэлэн болоод байхад нь “дээрээс” ярьж, болиулсан билээ. Хэдийгээр Дана “дээрээс” ярьсан хүний нэрийг хэлээгүй ч хэвлэл, мэдээллийнхэн бүгд Д.Трампыг гэж таамаглаж буй. UFC 249 тэмцээн үзэгчгүй болсон нь холбоог огтхон ч сандаргасангүй. Учир нь UFC гол орлогоо телевизийн төлбөртэй шууд дамжуулалтаас олдог. Зөвхөн энэ тэмцээнээс л гэхэд 60 сая долларын ашиг олно гэж тооцоолжээ.
UFC холбооны тэргүүн Дана Уайт CNBC-д ярилцлага өгөхдөө “Гурван сарын өмнө та бүхэн надаас миний бизнесийн талаар асуусан бол би бүх асуултад ч яг таг хариулах байлаа. Харин одоо тодорхой зүйл үнэхээр алга. Спортын нэвтрүүлэг байхгүй маш хэцүү байна. Би телевиз бараг үздэггүй, гэхдээ одоо шууд дамжуулж байвал юу ч хамаагүй үзэхэд бэлэн байна. Хүмүүс ч гэсэн уйдсан байгаа болохоор манай тэмцээнийг телевизээр их үзэх байх. Харин спортын ордонд хэзээ үзэгчтэй тэмцээн явуулах талаар би өөрийн бодолтой байгаа. Ганц долоогоод ч юм уу хэдхэн секундын дотор коронавирустэй эсэх нь гардаг тийм оношлууртай болсон цагт л би үзэгчтэйгээр тэмцээн зохион байгуулна” гэж ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com